богино мэдээ New

Иргэдээ"ЛАЛАР" гэж хараах ардчилсан дарангуйлагч

Харин Үүл баатар өнөөдрийн жагсаал цуглаан зохион байгуулагчдыг гэмт хэрэгтнүүд гэж цоллов. Түүгээр ч зогсохгүй жагсаалд оролцож бухимдлаа илэрхийлсэн ир-гэнийг "Сэтгэц мэдрэлийн эмнэлгийн хяналтад байдаг. Түүний хэлсэн үгэнд уухай хашгирч байгаа хүмүүс бол гэмт хэрэгтнүүд" гэв..
Э.Бат-үүл: Би удахгүй Ульяновын хөшөөг ч буулгана-
 
МоАХ-ны дарга асан Э.Бат-Үүл, МҮДН-ын дарга асан Да.Ганболд, МСДН-ын дарга асан Б.Батбаяр / Баабар/ нар өчигдер UBS телевизийн "Кофе юу, цай юу" нэвтрүүлэгт оролцов. Тэд одоогийн албан тушаалаа эс дурдаж, өөрсдийгөө 30 гаруйхан насандаа ардчилсан хувьсгалыг хийснээ онцлоод үзэгчдэд ардчиллын талаарх хичээл заав.
 
Харамсаптай нь энэ хичээл ардчилал гэхээсээ илүүтэй өнөөгийн АН-ын нийгэмд үзүүлж байгаа муу үр дагаврыг өмгөөлж хаацайлсан өнгө аястай, сөрөг хүчин хийгээд тэдний үйл хэргийг шүүмжилсэн иргэдийг гэмт хэрэгтэн, сэтгэцийн өвчтэй гэсэн нь үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нь халдаж, нөгөөтэйгүүр ардчиллаа үгүйсгэв. Тэд ч мөн адил уриа лоозон барьж, чанга ярипнаар бусдыг уриалан дуудаж, тухай үеийн төр засгийн үйл хэргийг буруутгаж л явсан "жагсагчид”. Яг үнэндээ бол дээрх эрх-мүүдийн тэмцэл хүчээ авахгүй, өлсгөлөн зарлаад ч дорвитой үр дүнд хүрэхгүй байх үед нь одоогийн УИХ-ын гишүүн Л.Болдоор ахлуулсан оюутан залуусын жагсаал жин дарж, ардчилсан хувьсгал хийхэд том үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
 
Энэ талаар Үүл баатар ярихдаа "Бид ч ер нь чадахгүй нь дээ гэж цөхрөх аястай байж байхад талбайн зүүн өмнөд хэсгээс хэдэн мянган оюутан "ура” хашгиран түрээд орж ирэхэд өөрийн эрхгүй огшиж, өлсгөлөн зарлаж байсан бидний зарим нь тэдний өөдөөс гүйсэн” хэмээн нэлээд эртний нэг ярилцлагадаа бахархангуй дурдсан байдаг. Харин энэ удаа ардчилал ярихдаа тэднийг дурссангүй. Магадгүй оюутнууд "Шинэчлэлийн зүт-гүүр нь байдаГ гээд ярьчихвал сонгууль дөхсөн өнөө үед байдал буруудна гэж бодсон биз.
 
Да.Ганболдын хувьд ардчиллыг нэлээд онол талаас нь ярьсан бол Баабар социализмаас үгүйсгэх зүйл олон ч авч үлдэх үйл хэрэг байсан гэдгийг тодотгосон юм. Харин Үүл баатар өнөөдрийн жагсаал цуглаан зохион байгуулагчдыг гэмт хэрэгтнүүд гэж цоллов. Түүгээр ч зогсохгүй жагсаалд оролцож бухимдлаа илэрхийлсэн иргэнийг "Сэтгэц мэдрэлийн эмнэлгийн хяналтад байдаг. Түүний хэлсэн үгэнд уухай хашгирч байгаа хүмүүс бол гэмт хэрэгтнүүд" гэв.
 
Магадгүй ийнхүү сэтгэцийн өвчтэй хэмээн олон мянган үзэгчдэд мэдээлж буйгаас харахад тухайн иргэний эрүүл мэндийн карт нь Үүл баатарт байгаа юм болов уу гэж бодоход хүргэлээ. Мөн өөрөө 30 гаруйхан насандаа "галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй”-гээр жагсаал цуглаан удирдаж, уриалан дуудаж явсан хүн ийнхүү даргын сэнтийд сууж, өөрийнх нь буруу шийдвэрийг шүүмжилснийх нь төлөө бусдыг гэмт хэрэгтэн гэж цоллож буй нь зүйд нийцэх эсэхийг бодох л хэрэгтэй. 
 
Мөн нэвтрүүлгийн зочид "Хувьсгал хийхийн тулд уриа лоозон барьж, төрийн ордон тойрч боргодоггүй юм. Үүнийг тэмцэл гэвэл элэглэл” гэсэн нь ард түмнийхээ дуу хоолойг сонсохгүй гэсэн-тэй агаар нэг зүйрлэл байв. Тэд ингэж хэлснээрээ бус-дыг юунд уриална вэ гэж бодоход ч хүргэж байна. Зочид эхнээсээ л өөрсдийгөө ардчилсан хувьсгалын "эзэд” гэж тодотгоод өмнөх түүхэнд дарангуйлагчид хүч хэрэглэж, олон мянган хүний амь насанд хүрсэн учраас үзэн ядахгүй байхын аргагүй, тэдний үйл хэрэг бол түүх биш гэж лавшруулан тайлбарласан.
 
Харин Да.Ганболд "Ардчиллыг бид хэт хурц хэлбэрээр буюу Польш, Украйн шиг хийж болохгүй. В.И.Лениний хөшөөг буулгаж, нэр усыг нь солиод, танк устгах дээрээ тулаагүй байна” гэсэн. Үүнд Үүл баатар "Би В.И.Лениний хөшөөг буулгачихсан шүү дээ. Удахгүй Ульяновын хөшөөг ч буулгана" гэх нь тэр. Хотын дарга В.И.Лениний хөшөөг 2012 оны аравдугаар сарын 15-нд ардчиллын үзэн ядалтаар буулгаж бай-гаагаа дурдаад "Портер” дээр ачаад явуулчихсан. "Улаанбаатар” зочид буудлын өмнө 58 жил сүндэрлэсэн эл хөшөөг буулгаснаар түүх устахгүй. Хөшөө байснаар ардчилагчдын үйл хэрэгт гар бие оролцож, дарангуйлал үйлдэхгүй нь нэгэнт ойлгомжтой байв.
 
Тэгвэл1988 онд Хүүхдийн урлан бүтээх төвийг байгуулах үед хамт босгосон залуу Ленин буюу Ульяновын хөшеөг ч удахгүй буулгахаар хорсч буйгаа дээрх нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү онцоллоо. Лениний хөшөөг буулгах үеэр Ульяновын хөшөөг хэрхэх бол гэх яриа гарсан ч нэг их газар авалгүй намжиж байсан. Тэгвэл тэр хөшөө Үүл баатрын гараар орж, бас л нэг эзэнгүй хашаанд "зочлох” нь нэгэнт ил боллоо. Хөшөөг 400 мянган төгрөг төлөөд авах эрх хэнд ч нээлттэй хэмээсэн нь түүхээ нулимсантай адил болчимгүй явдал байлаа.
 
Эргээд нэвтрүүлэгтээ оръё. Үүл баатрыг бухимдуулсан дараагийн нэг зүйл нь цахим сайт, сошиалаар үзэл бодлоо илэрхийлэгчид байв. Тэднийг хотын дарга "Нүүрээ нуусан лалрууд” гэсэн нь тун эвгүй сонстов. Түүний үүсгэн байгуулсан гэж цээжээ дэлдэх ардчилсан нийгэмд хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хамгийн үнэ цэнэтэй эрх чөлөө, үйл хэрэг юм. Гэтэл тэрбээр "Хийх ажилгүй, төрийн эрхэнд гарах гээд чадаагүй лалрууд л бусдын бичсэн худал мэдээллиин дор ингэж суудлаасаа ч хөндийрөхгүй сэтгэгдэл бичдэг юм” гээд түүнийгээ газар авахуулж сошиалаар тарааж байгаад цухалдав.
 
Энэ байдлаас харахад тэдний өмгөөлж хамгаалаад байгаа АН-ын ажил хэрэг нэлээд бүтэмжгүй, тэр дундаа хотын даргын болчимгүй шийдвэр олныг бухимдуулснаар хэвлэл мэдээлэл, цахим сайтууд түүнийг сөргөөр бичиж иргэд бухимдсан сэтгэгдлээр булж байгаа нь тодорхой болов. Түүний хэлсэн "Монголд 6000 орчим нүүрээ нуусан лалар мөнгөөр сэтгэгдэл бичдэг. Тэд өдөрт дор хаяж 50 сэтгэгдэл бичиж байна” гэх нарийн тоо хэлснээс авч үзвэл түүнд хаягласан эвгүй сэтгэгдэл жин дарж байгаа бололтой. Ийнхүү тэрбээр бухимдсандаа ард түмний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр болсон сошиалынхныг удаа дараа таагүй үгээр "ерөөв”.
 
Энэ үйлдлээрээ Үүл баатар дарангуйлагчдаас дутахгүй ард түмнээ зэвүүцлээ. Өөрөөр хэлбэл, үг үйлдэл нь зөрөөд байна гэсэн үг. "Манайх шиг ардчилалтай улс орон байхгүй учраас дуучин Нара сонгуульд нэр дэвшиж байна” гэсэн атлаа иргэдийн үг хэлэх эрхийг боомилж байгаа нь ардчилал мөн үү. Түүнчлэн UBS телевизийн "Кофе юу, цай юу” нэвтрүүлэгт оролцогчид голдуу эм бэлдмэл, их, дээд сургуулиудын бүртгэл, уран бүтээлийн тоглолтын зар зэрэг танин мэдэхүйн зүйл ярьдаг. Гэтэл өчигдөр өглөөний зочид ардчиллын сэдэв хөндөх нэрээр улс төр хийж, ард түмнээ элдвээр дуудсан нь тийм ч оновчтой биш санагдлаа.
 
Нэвтрүүлэгт оролцсон шалтгаан нь энэ сарын 7-нд болох нийслэлийн АН-аас зохион байгуулж байгаа "Хаврын баяр” гэх ардчиллын баярын талаар мэдээлэл хүргэх зорилгатой байсан болов уу. Ард түмэндээ ийм хатуу үг хэлж "дарангуйлчихаад” урилга илгээхэд очих нь хэд байх бол. Баяр гэхээсээ илүүтэй улс төрийн ухуулга өрнүүлэх нь ойлгомжтой. Эсвэл жагсаал цуглаан хийж, элдэв үг хэл гаргасан хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж үзнэ гэдгээ тайлбарлаж, хууль сануулах ч юм бил үү, хэн мэдлээ.
 
 
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин