Монголбанкны Тамгын газар, Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяа Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтод Сангийн яамнаас эрхлэн хөтөлж буй нэгдсэн цахим хуудсанд Монголбанк мэдээлэл байршуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн албан тоот явуулжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гээч эрхэм Монгол улсад 1 ам доллар 1340 төгрөгийн ханштай, 4 тэрбум ам долларын валютын нөөцтэй байхад Монголбанкийг хүлээж авсан билээ. Тэгвэл эдүгээ ам доллар 2255 төгрөг болтлоо өсчихөөд байж байна. Уг нь энэ эр ам.доллар 2000 хүрвэл огцорно гээд байсан. Гэтэл одоо болохоор юу ч болоогүй юм шиг суудаг нь гайхалтай.
Н.Золжаргал Токио хот руу нисэхдээ зөвхөн тийзний урьдчилгаанд 5 сая төгрөг зарцуулсан гэнэ. Монголбанкны Шилэн дансны мэдээлэлд байгаа гүйлгээнээс харахад эрхэм Ерөнхийлөгч өнгөрсөн жил Арабын нэгдсэн Эмират улс, Хонконг, Индонезид очихдоо дээд зэрэглэлийн тансаг зочид буудлуудаар үйлчлүүлж үүнд нь татвар төлөгчдийн халааснаас 12.3 сая төгрөг гарсан аж. Энэ тоо баримтыг цааш нь үргэлжлүүлж болно.
Монгол банкны тухай хууль болон Шилэн дансны тухай хуульд "Төрийн хуулийн этгээд" нь Монгол Улсын хууль, дүрэм журамд бүрэн захирагдан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд үүнийг эсэргүүцэх болон хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлах ямар ч эрх Монгол Банкинд олгогдоогүй юм. Иймд мэргэжлийн хуульчид Монгол Банкийг Шилэн дансны хуулийг хөтлөх үүрэгтэйг олон нийтийн цахим сүлжээгээр ахин дахин сануулж байна.
Мөн Шилэн Цогоо хэмээн олон нийтэд танигдсан иргэн Б.Цогтгэрэл "Шилэн дансаа хөтөл хөтлөхгүй бол хууль сахиулах байгууллагуудад хандана 14 хоногийн хугацаа өглөө" хэмээн өөрийн Twitter хуудсандаа бичсэн байна.
эх сурвалж: www.tsag.mn