богино мэдээ New

Өөдөөс нь шидсэн оймс, гутлын хариуд хэн юу хэлэв?

Оймс шидэгч: Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар Хэзээ: 2016 оны 4-р сарын 1 Хаана: Их танхим, Төрийн Ордон Хариу үйлдэл: Л.Наранбаатарыг хамгаалалтын албаныхан танхимаас хүчээр гаргах үеэр, З.Энхболд "Ийм өвчтэй улс энд бас ордог юм аа? Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй улсууд зөндөө байдаг " хэмээн бухимдлаа шулуухан илэрхийлсэн юм..
 

 

 

 

 

 

 

 

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОРЖ БУШ

Гутал шидэгч: ТВ сэтгүүлч Мухтадар Ал Зайди

Хэзээ: 2008 оны 12-р сарын 14

Хаана: Хэвлэлийн бага хурлын танхим, Ирак

Хариу үйлдэл: Хэвлэлийн бага хурлын дараа уучлал гуйсан Иракийн зарим сэтгүүлчдийн асуултад тэрээр ”Иракийн ард түмний өмнөөс уучлал гуйж байгаад баярлалаа. Энэ үйл явдал надад түвэг удаагүй. Хэрвээ та нар баримт хүсч байгаа бол түүний шидсэн гутал  10 размер байсан” гэжээ.


 

 

БНХАУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ВЭН ЖИАБАО

Гутал шидэгч: Хүний эрхийн төлөө тэмцэгч

Хэзээ: 2009 оны 2-р сарын 2

Хаана: Кэмбрижийн Их Сургууль, Лондон

Хариу үйлдэл: Үг хэлж байх үед нь өөдөөс нь гутал шидсэн ч тэрээр хэлэх үгээ үргэлжлүүлэн дуусгасан ба энэ үйл явдлыг Их Британи болон БНХАУ-ын харилцаанд саад учруулах зүйл биш гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


 

ИХ БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД ТОНИ БЛЭЙР

Өндөг болон гутал шидэгч: Иракийн эсрэг дайны үйл ажиллагааг эсэргүүцэгчид

Хэзээ: 2010 оны 9-р сарын 1

Хаана: Eason дэлгүүр, Дублин, Ирланд

Хариу үйлдэл: Өөрийн дурсамж номынхоо нээлтийг хийхээр ирсэн Тони Блэйр шидсэн өндөг болон гутланд оногдоогүй бөгөөд олон зуун хүн бороонд норон түүнтэй уулзахаар зогсож байсан ч эсэргүүцлийн жагсаалаас болж зарим нь номын нээлтийн үйл ажиллагаанд оролцоогүй юм. Тэрээр эсэргүүцэгчдийн өмнөөс ямар нэгэн үйлдэл хийгээгүй ба өндөр түвшний хамгаалалт дор номынхоо нээлтийг хийжээ.


.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Оймс шидэгч: Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар

Хэзээ: 2016 оны 4-р сарын 1

Хаана: Их танхим, Төрийн Ордон

Хариу үйлдэл: Л.Наранбаатарыг хамгаалалтын албаныхан танхимаас хүчээр гаргах үеэр, З.Энхболд "Ийм өвчтэй улс энд бас ордог юм аа? Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй улсууд зөндөө байдаг " хэмээн бухимдлаа шулуухан илэрхийлсэн юм.


эх сурвалж: www.profile.mn