богино мэдээ New

Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярын хамгаалагчийг баривчилжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагч М.Мөнхөөг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас баривчилан таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүнийг өдгөө Төв аймгийн цагдан хорих төвд хорьж байгаа бөгөөд “Гэрчийн мэдүүлэг авна” гээд гэрээс нь авч явсан ч эргэж ирээгүй байна. .

МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагч М.Мөнхөөг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас баривчилан таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүнийг өдгөө Төв аймгийн цагдан хорих төвд хорьж байгаа бөгөөд “Гэрчийн мэдүүлэг авна” гээд гэрээс нь авч явсан ч эргэж ирээгүй байна.

 

АТГ-аас энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Намын нөхдүүдийн хэлж буйгаар "Түүнийг Н.Энхбаяр даргын асуудалтай холбогдуулан байцааж байгаа бололтой. Намын нөхөд уулзах хүсэлт тавьсан ч АТГ-ынхан уулзуулахгүй байгаа” гэв. М.Мөнхөө нь Н.Энхбаярыг сүүлийн найман жил дагаж, хамгаалж яваа итгэлтэй хүмүүсийнх нь нэг байжээ. Дарга Н.Энхбаяр нь баригдахаасаа өмнө амжиж БНСУ руу явсан хойгуур нь хамгаалагчийг нь ийнхүү барьцаалж баривчилсан бололтой гэж хардах хүмүүс олон байна.

эх сурвалж: www.amjilt.com

М.Мөнхөөгөөс байцаалт авч байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэж авлигатай тэмцэх газар мэдээлсэн байна