богино мэдээ New

БНСУ визийн журамд дахин ийм өөрчлөлт оруулжээ

Мөн БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэгч сард хоёр сая төгрөгөөс багагүй хэмжээний цалин бүхий татвар төлөгч байх ёстой гэсэн шалгууртай. Тэгвэл виз мэдүүлэгч нь тогтвортой ажиллаж буй их дээд сургуулийн багш, профессор, эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн хүмүүс байх аваас цалин нь хоёр сая төгрөг байхыг заавал шаардахгүйгээр хөнгөлөлт үзүүлжээ..
БНСУ-ын Элчин сайдын яам виз олгох журамдаа энэ cарын 1-ний өдрөөс эхлэн зарим өөрчлөлтийг оруулжээ.

Тодруулбал, тус улс руу зорчих виз олгох ерөнхий журам хэвээр боловч олон удаагийн болон оюутны визээр зорчигчдод OECD-ийн гишүүн 30 орнуудын аль нэгд нэг удаа зорчсон байхад та БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэх эрх үүсэх юм байна.

Мөн БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэгч сард хоёр сая төгрөгөөс багагүй хэмжээний цалин бүхий татвар төлөгч байх ёстой гэсэн шалгууртай. Тэгвэл виз мэдүүлэгч нь тогтвортой ажиллаж буй их дээд сургуулийн багш, профессор, эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн хүмүүс байх аваас цалин нь хоёр сая төгрөг байхыг заавал шаардахгүйгээр хөнгөлөлт үзүүлжээ.

 БНСУ-ын их дээд сургуульд суралцагч оюутны гэр бүлийнхэн, аав ээж нь тодорхой хэмжээний санхүүгийн батлан даалт гаргадаг байсан. Үүнийг БНСУ-ын тэргүүлэх 46 сургуульд суралцаж буй оюутнууд санхүүгийн батлан даалтаас чөлөөлөгдөх шийдвэрийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан байна.
 
Аялал, амралт, эмчилгээ үйлчилгээ, бизнес эрхлэх зэрэг олон шалтгаанаар БНСУ руу Монгол хүмүүс зорчдог. Тэдгээр иргэн Монголдоо ирээд дахин виз мэдүүлэхийн тулд 90 хоног хүлээдэг. 
 
Мөн  БНСУ-ын виз мэдүүлэхэд 18-60 насныхан Цагдаагийн газрын тодорхойлолт авах шаардлагагүй болсон талаар бид  мэдээллэсэн. Тодруулбал ЦЕГ-аас иргэдэд чирэгдэл учруулахгүй байх зорилгоор хилээр гарахыг хориглосон иргэдийн нэрсийн жагсаалтыг визний материал хүлээн авагч итгэмжлэгдсэн газруудад гаргаж өгчээ. Тиймээс Лицензний төвөөс виз хүсэгчдэд тодорхойлол гаргаж өгөхөө энэ сарын 21-ээс болиод байсан юм.

Гэтэл Хууль зүйн сайдын 2014 оны А/12 тоот журамд өөрчлөлт орж, 2016 оны 04 дүгээр сарын 06 буюу өнөөдрөөс эхлэн БНСУ-д зорчих виз хүсэгчдэд хуучин журмын дагуу Цагдаагийн /Ял шийтгэлийн лавлагаа/ тодорхойлолт олгож эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллэлээ.

эх сурвалж: www.Zuvsongolt.mn