богино мэдээ New

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийхээр болжээ

"Шинэчлэлийн Засгийн газар"-ын тэргүүн асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр 12:00 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. .

"Шинэчлэлийн Засгийн газар"-ын тэргүүн асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр 12:00 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр өөрийн Ахлах зөвлөх асан Л.Гансүхийн хэрэг болон улс төрийн бусад асуудлаар мэдээлэл хийх юм байна. Л.Гансүхийг төрд их хэмжээгээр хохирол учруулсан хэргээр ял сонсгоод буй. Н.Алтанхуягийн хувьд уг хэргийг "Анхнаасаа улс төрийн хуйвалдаан, зохион байгуулалттайгаар хийсэн" гэж буй юм.