богино мэдээ New

Б.Гомбосүрэн: Тусламжийн өвсийг тээвэрлэх зардал байгаагүй учир зарсан нь үнэн

Улмаар Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын орлогч Б.Гомбосүрэнгээс тодруулахад “Тусламжаар тараах өвс тэжээлийг авах сум орон нутаг нь тээврийн зардлаа даана гэдгийг ОБЕГ-аас хэлсэн. .

Сэтгүүл О.Сайхан

    Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар малчдад туслах зорилгоор “Илгээлтийн эзэд” хандивын тоглолтыг амжилттай зохион байгуулсан билээ. Улмаар тоглолтын орлогоороо өвс, тэжээл худалдан авч ОБЕГ-аар дамжуулан зуданд зутарч байгаа малчдад хүргүүлсэн юм.

Харин үнэгүй тараагдах тусламжийг Увс аймгийн Улаангом сумын удирдлагууд замаас нь тосч авч зарж борлуулсан гэх мэдээлэл өнөөдөр сошиал ертөнцөд хүчтэй тархаж асуудал дагуулаад байна. Тэгвэл энэ талаар Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас тодруулах гэхэд урд хөршид албан ажилтай яваа гэв.

Улмаар Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын орлогч Б.Гомбосүрэнгээс тодруулахад “Тусламжаар тараах өвс тэжээлийг авах сум орон нутаг нь тээврийн зардлаа даана гэдгийг ОБЕГ-аас хэлсэн. Үүний дагуу манай сумд 200 шуудай тэжээл, 800 боодол өвс ирэхээр болсон. Тээврийн зардал 6.3 сая төгрөг болсон. Орон нутгийн төсөвт мөнгө байгаагүй болохоор тээврийн зардлын 50 хувьд нь өр тавьж 50 хувийг нь иргэдээс авсан. 

Энэ талаар би С.Жавхлангийн эгчийн ажилладаг “Лха” телевизэд тайлбар өгсөн. Өнөөдөр зах зээлд нэг боодол өвс 6000-10000 төгрөг, тэжээл чанараасаа хамаараад 12000 болон түүнээс дээш үнэтэй байгаа. Бид нэг боодол өвсийг 3000, тэжээлийг 6000 зарсан үнэн” гэлээ.

www.zaluu.com