богино мэдээ New

"15 раунд” нэвтрүүлгийн хөтлөгч Н.Даваа мэдэгдэл гаргалаа

15 РАУНД нэвтрүүлгийн хөтлөгч Б.ДАВАА байна. Юуны өмнө үзэгчдийг уурлуулж бухимдуулсан үйлдлээсээ албан ёсоор хүлцэл өчье. Хүмүүсийн дургүйцэл, дайралт, доромжлол дунд яг одоо Монголчууд бид чинь цөөхөн биш юм гэдгийг мэдэрч сууна. Надруу дайралт ирэхийг бол би мэдэж байсан. Өөрийнхөө үзлээр хараан зүхэж доромжлох нь хүний эрх. Харин ухамсартай байж гэр бүлрүү, үйлийн үрлүү минь битгий дайраад байгаач гэж ухаант хүмүүн танаас хичээнгүйлэн гуйя..

15 РАУНД нэвтрүүлгийн хөтлөгч Б.ДАВАА байна. Юуны өмнө үзэгчдийг уурлуулж бухимдуулсан үйлдлээсээ албан ёсоор хүлцэл өчье. Хүмүүсийн дургүйцэл, дайралт, доромжлол дунд яг одоо Монголчууд бид чинь цөөхөн биш юм гэдгийг мэдэрч сууна. Надруу дайралт ирэхийг бол би мэдэж байсан. Өөрийнхөө үзлээр хараан зүхэж доромжлох нь хүний эрх. Харин ухамсартай байж гэр бүлрүү, үйлийн үрлүү минь битгий дайраад байгаач гэж ухаант хүмүүн танаас хичээнгүйлэн гуйя.

Гэхдээ нэвтрүүлгийн агуулга, зорилгыг тунгаалгүй шууд ингэж нэг талыг барьж туйлширч байгаад эмзэглэж байна. Даваа, Нара хоёрын рингэн дээрх үйлдэл тийм ч чухал биш. Нийгмийн байдал ямархуу байгааг үзэгч та бүхэн чухалчилж анзаар. Асуудал болгон дээр хүн хүнрүүгээ дайрч давшилж, нэгнээ доромжлон дэвсэлж, буландаж тэрнийгээ харж стрессээ тайлж дур тавьж байна. Завгүй байна гэж ойлгох уу, завтай байна гэж ойлгох уу? Яагаад ийм болчихов?

15 РАУНД нэвтрүүлэг бол энгийн нэг хөнгөн ярилцлага биш. Иргэдийн дунд яригдаж байгаа эргэлзээтэй асуултыг асууж энэ рингэн дээр шулуухан хариулт авах ёстой монтаж засваргүй, сенсацитай шууд нэвтрүүлэг. 15 РАУНД-ын дуудлагыг www.15round.mn сайтаар дамжуулан нийт 39 хүнд хүргүүлсэнээс Мөнхтөрийн Нарантуяа дуудлагыг хүлээн авч анхны нэвтрүүлгийн зочноор оролцохоо албан ёсоор мэдэгдсэн билээ. Иргэдээс ирсэн тэдгээр хурц асуултыг асууна гэдгийг Нара зөвшөөрч, хамгийн гол нь асуултандаа оновчтой ухаалаг хариулах боломжийг нь бид урьдчилан олгосон. Гэхдээ үзэгчдийн шуугиж байгаа утгаар эмэгтэй хүнийг доромжлон хандах зорилго агуулаагүй болно. Нара-г эмэгтэй хүн гэдэг утгаар нь биш улстөрч хүн гэдэг утгаар нь хандаж асуултаа сонгосон юм шүү. Шууд нэвтрүүлгийг орхиж гарах хүртэл бухимдуулсандаа үзэгчдийнхээ өмнөөс уучлал хүсч байна. Анхны дугаарт оролцсон дуучин Мөнхтөрийн Нарантуяад энэ нэвтрүүлгийн баг хамт олныхоо өмнөөс баярлалаа гэдгийг уламжилъя. Телевизийн салбар, сэтгүүл зүйн талбарын сэтгүүлчдээс бүгдээс нь, ялангуяа хайр найргүй шүршиж байгаа үл таних сэтгүүлчдээс уучлал хүсье. Алдаа дутагдал шүүмжлэл хэлж байгаа үзэгчиддээ бас баярлалаа. Энэ бүхэнд авах гээхийн ухаанаар хандана. Ганцхан дугаарын дарамт шахалт, заналхийллийн тоосыг нь гөвөх цаг ирнэ байх. Үзэгч та бүхний шүүмжлэл дунд алдаа оноогоо дэнслэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хийх болно оо.

Ингээд нэвтрүүлгийн хоёр дахь дугаар энэ пүрэв гараг буюу 2016 оны 03-р сарын 24-нд. УИХ-ын гишүүн Х.БАТТУЛГА Battulga Khaltmaa, ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн С.БАЯРЦОГТ, МЗХ-ны ерөнхийлөгч А.МӨНХБАТ Munkhbat Ayush, МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР нарыг 15 РАУНД-ын рингэн дээр дуудъя. Та бүхэн минь энэ идэвхиэрээ www.15round.mn сайтруу ороод эдгээр хүмүүсээс асуух зүйлээ асуугаагаад өгөөрэй. Таны асуусан тодорхой асуултанд ТОДОРХОЙ хариулт авахыг хичээж ажиллана.
Өчигдөр нэвтрүүлгийн дараа иргэдээс надруу хандсан дайралт маш их ирсээр байгаа бөгөөд мессеж, дуудлага, коммент бүрт тайлбар өгөх боломжгүй тул хамгийн олон бичигдээд байгаа хэдхэн зүйл дээр товч хариулъя.
-Нарантуулын хямд хувцастай гуйлгачин?... (Надад брендийн хувцас байхгүй)
- Хөдөөний тэнэг мал. Хөдөөрүүгээ явж малаа маллаж амь зуу?... (Би малчин байсан. Хөдөөнийхөн тэнэг гэдэгтэй би хэзээ ч санал нийлдэггүй!)
- Вейтнам төлөг шиг гөлөг... (Хэрвээ тийм бол яалтай билээ)
- Сэтгүүлчид угаасаа ёс зүйгүй тэнэг, тэнэг дундаас энэ бүр тэнэг, сэтгүүл зүйн салбарыг уландаа гишгэсэн дра дра дра... (Хөтлөгч бүхэн адилхан, нэвтрүүлэг болгон ижил байх ёстой гэсэн хууль байхгүй. Харин ёс зүйн хувьд алдаа дутагдал үнэхээр гаргасан бол цаашдаа засаж залруулна)
-Мүүнчин, ард түмнийг доромжлох зорилготой гадны хүний гар хөл. ()
- Ухаангүй, ухамсаргүй (Санал нийлэхгүй байна)
- Үүнд ямар ч хамаагүй миний гэр бүл, үр хүүхдүүдийн тухай сэтгэгдэлүүд, Даваагийн эхнэрийг аваръя, гэр бүлийг нь салгах аян ч гэнэ үү...
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх иргэн бүрт, үзэгч танд бий. Харин таны энэ эрх бусдын эрхээр хязгаарлагддаг тул ухамсартай байхыг уриалж байна. Аливаа асуудлруу шууд өстөн дайсан мэт хандаж гадуурхаж доромжлохоосоо өмнө та ухамсарт хүн гэдгээ бодож байхыг бас уриалъя. 15 РАУНД-ын алдаа оноотой анхны дугаарыг үзэж амжаагүй хүмүүс үзнэ үү... /Үзэгчдээ хүндэтгэсэн: Б.ДАВАА/

М.Нарагийн шууд нэвтрүүлгийг орхиж гарсан бичлэгийг эндээс үзнэ үү

www.buzznews.mn