богино мэдээ New

Г.Шийлэгдамба: Би амьд байгаа

Итгэж үнэмшихгүй байгаа хүмүүсийн хувьд "Цензургүй яриа" нэвтрүүлгийг дахиж үзэж болно. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ..

Сэтгүүлч Ж.Марал

    Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан билээ. Тэрээр оны өмнө батлан даалтаар гарсан бөгөөд намын санхүүжилтийн мөнгө олох зорилготой байсан гэх ярилцлага өгч байв. Сүүлийн үед МАХН-ынхан УИХ-ын гишүүн Л.Цог болон ЭМС-ын сайд Ш.Шийлэгдамба нарт хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа юм.

Энэ талаар Г.Шийлэгдамба өөрийн цахим хуудастаа "Намайг болон намын зарим хүмүүсээ донгодох талаар МАХН-ын нөхөд маань өчигдөр хэвлэлээр мэдэгдлээ. Би амьд байгаа. Гагцхүү тэгээд дуугүй байж, миний талаар хэн нэгэн юу гэж хэлж, бичиж байгааг харж мэдсээр байна. Өнөөдөр ганц нэг зүйлийг бичье гэж бодлоо. Миний хэлж, тавьж буй асуудал бүгд үнэн юм. Итгэж үнэмшихгүй байгаа хүмүүсийн хувьд "Цензургүй яриа" нэвтрүүлгийг дахиж үзэж болно. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Монголын ирээдүйн улс төрийн ямар ч намын амьдралд ийм асуудал үүсдэггүй байх ёстой. Эцэст нь хэлэхэд, энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн тохироо байхгүй, миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй" гэжээ.

www.medee.mn