БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Батсайхан эдүгээ алба хашиж буй дээд албан тушаалын офицеруудаас тэтгэврийн нас нь болсон генерал, хурандаа нарыг гавьяаныхаа амралтад гарах болсныг сануулсан байна.
Эхний ээлжинд БХЯ-ны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын эрхлэгч, хошууч генерал О.Үржин, БХЯ-ны Удирдлагын академийн захирал, бригадын генерал Н. Энхбаялаг, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З. Болдбаатар нараас гадна АНУ-д үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн атташе хурандаа Х.Болдбат, Солонгос улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн атташе, хурандаа н.Доржготов нарыг тэтгэвэрт нь гаргахаар болжээ.
эх сурвалж мэдээлнэ.мн