Өнгөрсөн шөнө УИХ-ын гишүүн Х.Баттулгын бас нэг туслахыг баривчилсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдэгдэв. Тодруулбал, түүний туслах н.Эрдэнэчимэг гэх эмэгтэйг урьд шөнө гэрээс нь баривчилжээ.
Яг одоо Баянзүрх дүүргийн шүүх дээр Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг цаашид үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болж буй юм. Х.Баттулга гишүүн өөрийн биеэр тус шүүхэд очсон бөгөөд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээ мэдэгдээд байна. Одоогийн байдлаар н.Эрдэнэчимэг гэх эмэгтэйг ямар шалтгаанаар баривчилсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ