богино мэдээ New

Монгол ТВ-ийн захирал Ч.Номин “Дэлхийн залуу манлайлагчид”-ын нэгээр шалгарчээ

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд улсаа төлөөлөх "Дэлхийн залуу манлайлагч"-дын нэгээр Монгол ТВ-ийн захирал Ч.Номин сонгогджээ. Ази тивээс шилдэг 15 залууг тодруулсан бөгөөд энэхүү жагсаалтад дэлхийд шинэ залуу тодрон гарч буй эрдэмтэд, технологийнхон, энтрепрьенер, нийгмийн идэвхтэй залуус орсон байна..

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд улсаа төлөөлөх "Дэлхийн залуу манлайлагч"-дын нэгээр Монгол ТВ-ийн захирал Ч.Номин сонгогджээ.
Ази тивээс шилдэг 15 залууг тодруулсан бөгөөд энэхүү жагсаалтад дэлхийд шинэ залуу тодрон гарч буй эрдэмтэд, технологийнхон, энтрепрьенер, нийгмийн идэвхтэй залуус орсон байна.

 "Авьяаслаг Монголчууд" телевизийн шоугаараа 2015 онд Монгол түмнээ баясгасан Ч.Номинг чуулган зохион байгуулагчид Монгол Улсын телевизийн салбарт өөрчлөлт авчирсан хэмээн тодорхойлсон байна. 

ДЭЗЧ-ны "Дэлхийн залуу манлайлагч"-дыг 40-өөс доош насны, шинэлэг санаачилга, нийгмийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийг сонгож авдаг.  Мөн тэднээс дэлхий ертөнц, эргэн тойрондоо эерэг өөрчлөлт авчрах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хүч бололцоогоо дайчлан ажиллахыг хүсдэг билээ.

http://widgets.weforum.org/ygl-2016/

mnews.mn