Сэтгүүлч Н.Уранбадам
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэсэн "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгийг С1 телевиз хуваарьт цагаар нь гаргаагүйтэй холбогдуулан Харилцаа холбооны зохьцуулах хорооноос тус телевизэд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Сүүлийн үед олон нийтийн дунд Мүүний урсгалын талаар хүчтэй яригдаж, энэхүү сэдвийг баримт нотолгоотойгоор олон нийтэд хүргэнэ хэмээн зарлаад байсан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг хөтөлбөрт туссан цагийн хуваарийн дагуу нэвтрүүлээгүй, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдлаа, ямар нэгэн эрх бүхий байгууллага албан тушаалтан телевизээр гарах, нэвтрүүлгийг хаалаа зэрэг агуулга бүхий гомдол саналууд тус хороонд ирсэн болно. “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг ямар шалтгааны улмаас хөтөлбөр дээр дурдсан хуваарьт цагт нэвтрүүлээгүй талаарх дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтыг 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн дотор тус хороонд яаралтай ирүүлнэ үү. Цаашид холбогдох хууль тогтоомж, нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.