Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн Улсын дээд шүүхэд давж заалдсан шүүх хурал энэ сарын 23-нд болох гэж байна. Түүнтэй холбоотой анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял оноогоод байсан юм. Тэрбээр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "Нүүрс хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх явцад улс их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр ийн яллагдаад буй. Уг хэрэгт анх нийт 10 хүн буруутган АТГ-аас шалгаж байв. Энэ газраас 2014 оны дөрөвдүгээр сарын 24-өөс эхлэн Л.Гансүхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
Эх сурвалж: www.tugeene.mn