Сэтгүүлч Б.Эрхэс
УИХ-ын намрын чуулган завсарласны дараа улс төрийн намууд хөл толгойгоо олохгүй л бужигнасан. Ирэх сонгуулиар оноо авахын тулд ил далдаар нэгдэж нийлэх тухай ярьж, хариугүй л өвөр түрийндээ орох шахсан. Гэсэн ч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр өнөөдрийн байдлаар ч нэг ч нам эвсэл нэгдэж нийлсэнгүй.
ИЗНН-ын удирдлага дур мэдэн АН-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн ч намын жирийн гишүүд дэмжигчид нь дургүйцэж, одоогоор дотооддоо цусгүй дайн зарлачихаад байгаа аж. эрх ашигт дурлаж буй ганц нэгхэн даргынхаа эсрэг зогссон эдгээр хүмүүстэй С.Оюун дарга хэрвээ эвээ олж чадахгүй бол ИЗНН ч ХҮ намын араас орж хоёр хуваагдах, эс бөгөөс намын дарга С.Оюун ганцаараа ахынхаа байгуулалцсан намыг түшихээс өөр аргагүй байгаа юм.
Намын гурван даргын хоёр нь буюу С.Дэмбэрэл, С.Оюун нар АН-тай нэгдэхээр тохироо хийж, жагсаалтаас эхний 10-д хоёр, тойрогт хэд хэдэн нэр дэвшигч явуулах тохироо ярьж эхэлжээ. Харин намын гуравдахь дарга Ц.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян нарын эрх ашиг арай өөр тал руу байгаа аж. С.Оюуны тавьсан саналыг АН хүлээж авахад хэцүү.Олон фракцийн эрх ашиг үйлчилдэг учраас намын дарга З.Энхболд дангаараа шийдвэр гаргахад хэцүүхэн байгаа юм билээ.
АН-ын дараагийн санал тавьсан нам бол МҮАН. М.Энхсайханы хариу ч тодорхой байсан. Өөрийнх нь санаачилсан Тавантолгойн төслийг дэмжвэл нэгдэнэ гэдгээ ч ил тод хэлсэн. Харин АН-д тийм хүсэл байхгүй учраас МҮАН, АН нэгдэл талаар болж М.Энхсайхан Эх орон намын удирдлагатай ойр ойрхон уулзаж эхэлжээ. Ганцхан АН-ыг түших бус олон намд санал тавьж, улмаар нааштай хариу өгсөнтэй нь нэгдэх сонирхолтой гэдгээ ч далдуур хэлчихсэн.
Тиймдээ ч сонгуульд нэр дэвших квотоо 60:40 гэсэн зарчмаар хуваах санал тавьсан аж. Маш олон хүний мөнгөөр сонгуульд оролцож, тэр хэрээр суудал хуваарилж байгаа МАН-ын хувьд тойрог, жагсаалтаас тус бүр 40 хувийг өөр намд өгнө гэдэг бараг л биелэх боломжгүй зүйл. Намын удирдлагууд эрсдэл гаргалаа ч цаана нь нэр дэвшихээр мөнгөө бариад зогсчихсон хүмүүс МАХН-тай нэгдэхээс ч илүү МАН-д чухал учраас хамтын яриа хэлцлээ дуусгахад хүрээд байгаа гэх.
Хадаг яндраар эхэлсэн Ху нам, МАН-ын хамтрах тухай асуудал мөн л намрын чуулганы дараа идэвхжсэн. Эх орончдын баяраа хамтран тэмдэглэж, илүү том эрх ашгийн төлөө нэгдэхэд бэлэн гэдгээ хоёр намын удирдлага илэрхийлсэн. Гэсэн ч өнөөх л том эрх ашгийн өмнө тэдний хамтрах тухай яриа гацаанд оржээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр хэзээ ч өөрт ашиггүй зүйлд эрсдэл гаргадаггүй.
Тиймдээ ч сонгуульд нэр дэвших квотоо 60:40 гэсэн зарчмаар хуваах санал тавьсан аж. Маш олон хүний мөнгөөр сонгуульд оролцож, тэр хэрээр суудал хуваарилж байгаа МАН-ын хувьд тойрог, жагсаалтаас тус бүр 40 хувийг өөр намд өгнө гэдэг бараг л биелэх боломжгүй зүйл. Намын удирдлагууд эрсдэл гаргалаа ч цаана нь нэр дэвшихээр мөнгөө бариад зогсчихсон хүмүүс МАХН-тай нэгдэхээс ч илүү МАН-д чухал учраас хамтын яриа хэлцлээ дуусгахад хүрээд байгаа гэх.
Их тулааны өмнөх намуудын нэгдэл нийлэх асуудал лөөлөө болж, ирэх сонгуулиар тэд тус бүртээ л санал зулгаахаар оролдох нь. Магад ганц нэгхэн суудал өгөөд өөрт элсүүлэх боломжтой жижиг намуудыг хувааж орох ч ирэх сонгуулийн тулаан өмнөхөөс ч олон намууд дунд өрнөх нь ээ. Өөрөөр хэлбэл, ХҮ намын хоёр хуваагдсан хэсэг, МҮАН, ИЗНН, АН, МАН, МАХН гэсэн намууд ирэх сонгуулийн тулаанд шигшээд үлдэх бололтой.
Эх сурвалж: www.mminfo.mn