Сэтгүүлч Г.Баярмаа /www.dorgio.mn мэдээллийн цахим хуудас/
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлснээр жолооч нарын дунд багагүй маргаан дагуулсан. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулиар жолооч ямар нэгэн байдлаар зөрчил гаргавал мөнгөн торгуулийн арга хэмжээ авахаас гадна, давхар зөрчлийн 10 онооноос нь хасч байгаа. Тэгвэл уг зохицуулалт нь алдаатай шийдвэр байжээ.
Энэ талаар Хуульч, Өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль”-ийн зарим заалтууд хуулийн бусад заалтуудыг зөрчиж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулга өгөхгүй юу?
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль /ЗХАБТХ/ нь Захиргааны хариуцлагын тухай хууль /ЗХТХ/-тай нийцэж уг хуулийн ерөнхий заалтаар зохицуулагдах ёстой.
Монгол Улсын Дээд Шүүхийн 1993.04.20 өдрийн ЗХТХ-ийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай 38-р тогтоолын 6-р хэсэгт:“...Хуульд заасан нэг зөрчилд нэг шийтгэл ноогдуулна... Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, хууль бусаар олсон орлогыг хураах гэсэн нэмэгдэл шийдвэрийг зөвхөн уг хуулийн Замын хөдөлгөөний тухай хуулийн 2 дугаар бүлгийн, зүйлд тусгайлан заасан тохиолдолд хэрэглэнэ ....”,мөн Шүүхийн 2007.11.29-ний өдрийн 45-р тогтоолын 2 дахь хэсэгт“....... Захиргааны .... зөрчлийг .... үйлдсэн .... этгээд нэг шийтгэврээр, нэг төрлийн шийтгэл оногдуулна ....”гэж тодорхой заасан байгаа нь одоогийн мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль нь холбогдох хуулийн хэм хэмжээг зөрчиж байгааг харуулж байна.
Учир нь ЗХТХ-ийн гэж байхгүй.( 2-р бүлгийн, 25 дугаар зүйлийг 2015.07.08 өдрийн хуулиар хүчингүй болгосон ) Энэ нь хуульд заагаагүй нэмэгдэл шийтгэл гэдэг зүйлийг давхардуулан оногдуулж байгаа нь хууль зөрчиж байгааг нотолж байна.
-Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол оо? Хууль зөрчиж байна гэдгийг мэдсээр байж давхардуулсан шийтгэл хүлээж, иргэд хохирсоор байх уу?
- Иргэд тухайн дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан байгууллага, албан тушаалтны шийдвэрийгн хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсны эцэст захиргааны шүүхэд хандаж болно. Иргэд ганц нэгээрээ, эсвэл хэсэг бүлгээрээ зэрэг ямар ч хэлбэрээр байж болно. Харин хууль ёсны эрх нь зөрчигдсөн гэдгийг нотлох баримтаа л бүрдүүлсэн байх шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа.