Сэтгүүлч Г.Лхагва
Улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлсэн хэрэг гарчээ. Уг хэргийг З гэгч эмэгтэй болон А гэгч эрэгтэй нар хамтран үйлдсэн байна. Тодруулбал, 1988 онд төрсөн З, 1988 онд төрсөн А нарыг 2016 оны хоёрудгаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотод ирэх үед нь баривчилж шалгахад ICE буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис их хэмжээгээр авч явсныг эд мөрийн баримттайгаар хураан авсан аж. Одоогоор байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм байна.
Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж буй З нь улсын хилээр хууль бусаар удаа дараалан сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирсэн байж болзошгүй гэдэг нь тогтоогдоод байгаа гэнэ. Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэрэгт холбогдсон нь А гэгч нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ажилладаг төрийн албан хаагч аж. Мөн уг хэрэгт холбогдуулан З гэгчийн хамсаатан Г-г Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс шалгаж байгаа аж.
Мөн дээрх этгүүдийг баривчлан саатуулах үед метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2-р эргүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа юм байна. Уг заалтад "Хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: www.zaluu.com