- 11:00 цагт: "Нийтийн эрхийг хамгаалах холбоо"-оос "Сентерра Гоулд" компанийн ашиглалтын лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа. Учир нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тус компанид захиргааны хэрэг үүсгэсэн. Ингэснээр "Сентерра гуолд" компанийн Ноён уулыг ухах мөрөөдөл салхинд хийссэн тухай хуульч, өмгөөлөгч нар болон нутгийн иргэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал өнөөдөр11:00 цагт "8 шарга" валютын захын Капитал банктай байрны 7 давхрын 703 тоотод болно. Холбоо барих утас: 77497739
- 11:30 цагт: Мөн Нийслэлийн БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваад удаа дараа зодуулсан тус дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын дарга Н.Эрдэнэ ноцтой баримт нотолгоотойгоор мэдээлэл хийнэ. Д.Пүрэвдаваад хоёр ч удаа зодуулсан Н.Эрдэнэ эрх ашгаа хамгаалуулахаар удаа дараа цагдаа болон хууль хяналтын байгууллагад өргөдөл гомдол гаргаж байгаа ч асуудлыг нь шийдэх нь бүү хэл тухайн үед өгсөн дуудлагын бүртгэл тэмдэглэл алга болох зэргээр нотлох баримтууд устсаар байгаа учраас тэрбээр өөрт байгаа ноцтой баримтуудыг дэлгэхээр боллоо. Эдгээрийн дотор Д.Пүрэвдаваагийн "ХАР ДЭВТЭР" ч байгаа юм. Хэвлэлийн бага хурал 11:30 цагт "8 шарга" валютын захын Капитал банктай байрны 7 давхрын 703 тоотод болно. Холбоо барих утас: 77497739
- 11.30 цагаас Зууны мэдээ мэдээллийн төвд МАХН-ын залуучууд хэвлэлийн хурал хийхээр боллоо. Хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын гишүүд, удирдлагуудыг АТГ-аас хилс хэрэгт татаж хэлмэгдүүлж байгааг эсэргүүцэн шат дараатай арга хэмжээ авахаар болсон талаар мэдээлэл хийнэ.
- УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалт 10.00 цагаас Төрийн ордны "Нээлттэй сонсголын танхим"-д болно.
- “Унадаг дугуйтай Улаанбаатар” хэлэлцүүлэг 10:00 цагаас болно. Уг хэлэлцүүлгээр “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн өнгөрсөн гурван жилийн хэрэгжилт, үр дүн, цаашдын бодлогыг хэлэлцэж, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломж, унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хөндөнө.
- Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" уулзалт өдрийн 14:00 цагт Зөвшилцөл танхим болно.Монгол Улс албан ёсоор БНХАУ-руу мах экспортлодог болсон тухай болон АСЕМ-ын бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл хийнэ.
Мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөх аж. Холбоо барих: 89010515, dep01-6@mfa.gov.mn