Сэтгүүлч Б.Чимэг
АНУ, ХБНГУ болон ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ирээд зохион байгуулалтад орж, шинээр төгсөгчдөдөө туслах, ажлын байранд зуучлах зэрэг ажлуудыг амжилттай хийсээр байна. Үүний нэгэн адил БНТУ-д их дээд сургууль төгсөгчид хамтран “Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулжээ.
Тэд төгсөгчид хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм байна. Албан бус тоогоор Турк улсад 3000 орчим монгол оюутан 1993 оноос хойш суралцан төгсчээ.
“Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн албан ёсны нээлт энэ лхагва гарагт БНТУ-ын ЭСЯ-ны өргөөнд болно.
Турк улсад дээд боловсрол эзэмшсэн хүн бүхэнд нээлттэй энэ үйл ажиллагааны үеэр “Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс энэ онд хийх ажлууд, цаашдын зорилгоо танилцуулах юм.
Мөн тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглая” сэдвээр илтгэл тавих аж.
эх сурвалж: www.gogo.mn