богино мэдээ New

Өнөөдөр болох үйл явдлаас

ШӨХТГ-аас "Юнивишн" ХХК нь хэрэглэгчидийг төөрөгдүүлсэн гэж үзжээ..
  • “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ “Даншиг наадам”-ыг зохион байгуулахтай холбогдуулан 10:00 цагт Хангарди ордны 14 давхарт хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд нар оролцоно. Даншиг наадмыг хэзээ, хэрхэн зохион байгуулах, бөхийн бай шагнал, цол олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
     
  • Дэлхийн долоон ноён оргилын нэг далайн төвшнөөс дээш 6962 метр өндөр Аконкагуад амжилттай авирсан гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр 11:00 цагт Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд аяллынхаа талаар мэдээлэл хийнэ.
     
  • СГЗ Сэрээтэрийн Цацралтын "Монгол орон - Монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт "Хүннү Молл"-ын 2 давхар дахь "Гамма галлерей"-д 14:00 цагт болно.
     
  • ШӨХТГ-аас "Юнивишн" ХХК нь хэрэглэгчидийг төөрөгдүүлсэн гэж үзжээ. Тиймээс зарим арга хэмжээг авахаар болсон талаар  ШӨХТГ-ын байранд өнөөдөр 11.30 цагаас хэвлэлийн хурал зарлалаа. Хурлаар зарим нэг томоохон компаниудад хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлнэ.
     
  • Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн хуульчдын танхимд 09:00 цагаас "Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил" онол практикийн хурал болно. Уг хурлаар Хүний эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн он жилүүдийнхээ ололт амжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, санал санаачлага дээрээ тулгуурлан хүний эрхийн төлөө бүх талын хамтын ажиллагаа, оролцоог эрчимтэй өрнүүлэх зорилгоор хүний эрхийн салбарт ажиллаж байгаа, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж буй судлаач, эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн илтгэл мэдээллийг онол практикын түвшинд хэлэлцэнэ.