Сэтгүүлч Л.Баатархүү
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах" тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
Тэдний мэдээллээс онцлон хүргэж байна:
- Ж.Энхбаяр: “Хуулийн төслийг хэлэлцэх явцад олон нийтийн дунд сошиал орчинг хаах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчих зохицуулалт байгаа мэтээр буруу ташаа ойлголт явсан. Хуулийн төслийг хэлэлцэх явцад олон нийтийн дунд сошиал орчинг хаах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчих зохицуулалт байгаа мэтээр буруу мэдээлэл цацагдсан.
- Харин цар тахалтай холбоотой худал мэдээлэл олон нийтэд түгээсэн бол Зөрчлийн тухай хуулиараа хариуцлага тооцно. Улс оронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн зорчих эрхийг хязгаарлах шаардлага үүсэж байгаа учраас олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу холбогдох зохицуулалтуудыг хуульд тусгасан.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд дараах зарчмуудыг баримтлах юм байна.
• Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ тэгш байх,
• Шуурхай, ил тод, хариуцлагатай байх,
• Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх,
• Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах,
• Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх,
• Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авч ажиллах зэрэг багтжээ.
Мөн хуулийн хүрээнд эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгасан талаар Х.Нямбаатар гишүүн онцоллоо. Тухайлбал, Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд хамруулах ипотекийн зээлийн тусгай хөтөлбөр гаргахаар тусгажээ.
Энэхүү хуультай холбоотой мэдээллийг энд дарж татаж авна уу.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс