богино мэдээ New

Г.Шийлэгдамба III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна

Г.Шийлэгдамбын бие эрс муудаж, Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. .

www.shuud.mn

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба цагдан хоригдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ны өдөр АТГ-аас хээл хахуулийн хэрэгт сэжигтнээр татан цагдан хорьсон юм. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан.

Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Г.Шийлэгдамбын бие эрс муудаж, Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэрбээр зүрхний цусан хангамжийн дутагдалд орсны учир яаралтай гурав дахь шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх нарийн мэргэжлийн эмч нарийн дүгнэлт гарчээ. Улмаар  өчигдөр орой түүнийг цагдан хорих 461-р ангийн эмнэлгээс Н.Шастины нэрэмжит улсын III  төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн эмчилгээ хийж эхэлжээ.

Г.Лхагваа