богино мэдээ New

Авлигын хэргээр шалгагдаж буй гаалийнхны нэр ил боллоо

Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байна..

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын авлига авсан байж болзошгүй ажилтнуудыг шалгаж байгаа. Тэдний албан тушаал нэрийг зарлалаа. Тодруулбал, Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн 268.1, 268.2, 269.1, 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Шалгагдаж буй албан тушаалтнуудад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

www.shuud.mn