сэтгүүлч Н.Урансолонго
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай" УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж хүлээж авахаар боллоо.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэлээд хатуухан хэлээд авав. Тэрбээр "Тухайн үед үндсэн хууль батлалцаж байсан Ардын их хурлын дарга, гишүүд энд сууж байна. Та нар Үндсэн хуулийг хэрхэн баталж байснаа, тэр дундаа шүүх эрх мэдлийн бүлгийг хэлэлцэн баталж байсныг санаарай. Хууль зүйн байнгын хорооны хурал дээр яригдаж байгаа асуудлаас үзэхэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм шиг байна лээ. УИХ нь Ерөнхийлөгчтэйгөө нэгдэж байгаад Үндсэн хууль зөрчдөг байдалд би харамсч байна. Өнөөдрийн бүх хүндрэл бэрхшээл чинь хуулийг хүндэлдэггүйд байгаа юм шүү. АН, МАН түүхийн шалгуураар гарч ирсэн намууд. АН-ын гишүүд Үндсэн хуулийг хэдий болтол буруутгах юм бэ? Үндсэн хуулийн эсрэг улаан цайм хуйвалдаан зохиогоод байж болохгүй" гэв.
Харин түүний саналыг УИХ-ын гишүүн Л.Цог дэмжсэн байр суурьнаас хандсан юм.