Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах заалттай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн төсөл ийнхүү хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан өнөөдөр нэр бүхий 39 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа. УИХ-ын дарга энэ талаар "Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй. УИХ-ын даргын зүгээс яаралтай горимоор хэлэлцэх талаар УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр 13.00 цагт хуралдана, мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцоно" гэв.
Гэхдээ хууль хэдийгээр өнөөдөр хэрэгжиж эхэлсэн ч УИХ-ын даргыг огцруулах боломжгүй аж. Учир нь Төрийн хэвлэд хэвлэгдсний дараа буюу ирэх даваа гаригаас хойшхи чуулганы хуралдаанаар хэлэлцэх болж байна. Өөрөөр хэлбэл, ирэх мягмар гаригаас хойш холбогдох дэгийн тухай хуулиар энэхүү хуулийн төсөл гол үйлчлэлээ өгөх юм.