богино мэдээ New

Сэрэмжлүүлэг

Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа энэ том хөдлөх механизм, тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1000 м газрыг туулж байж зогсдог..

    Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой зорчиж байхыг сэрэмжлүүлж байна. Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа энэ том хөдлөх  механизм, тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1000 м газрыг туулж байж зогсдог.

  Иймд төмөр замын аюултай бүсэд зорчихдоо зориулалтын гарц гармаар нэвтрэх, зориулалтын гарц гармаар нэвтрэхдээ галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар ажиглаж байж зам гарах, мөн галт тэрэгний зам дагаж алхахгүй байхыг сэрэмжлүүлэг болгон мэдээлж байна.  Мөн галт тэргээр зорчихдоо эд зүйлээ хулгайд алдахаас болгоомжилж эд зүйлээ ил задгай орхиж унтахгүй байх, гарц гармаар гарахдаа утасаар ярих болон чихэвч зүүхгүй байхыг анхааруулж байна.

 

      ЦЕГ-ын  Төмөр зам дахь Цагдаагийн газрын

ахлах байцаагч, цагдаагийн ахмад Д.Өнөртөгс