Сэтгүүлч Н.Уранхолбоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өчигдөр 22:00 амжилттай өндөрлөж саналын хэсгийн хороодоос ирүүлсэн урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 605.472 сонгогчийн санал авч нийт саналын тоогоор МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос /491.512/ түрүүлж явна. Түүнчлэн АН-ын дарга С.Эрдэнийн мэдээлснээр Х.Баттулга 10 аймаг, долоон дүүрэгт урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан талаар онцоллоо. Мөн цагаан хуудас өгсөн буюу саналын хуудсанд ямар нэг нэр дэвшигчийг сонгоогүй 98.848 иргэн байгаа юм. Х.Баттулга нэр дэвшигч нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянхонгор, Орхон аймгуудад үнэмлэхүй ялалт байгуулаад байна