Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Ардчилсан намын сонгуулийн төв штабаас өнөөдөр мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, МАН иргэдийн саналыг худалдан авахаар мөнгө тарааж, төрийн албан хаагчдыг дарамталж эхэлжээ. Учир нь мөнгө авсан иргэн саналын хуудсаа МАН-ын сонгуулийн штабын ажилтанд хүлээлгэж өгөх аж. Ингэснээр тухайн ажилтан намдаа үр дүнгээ тооцуулах гэнэ. Мөн төрийн албан хаагчийг өгсөн саналаа удирдлагадаа харуулах, харуулаагүй тохиолдолд ажлаас нь хална гэж айлган, сүрдүүлж байгаа талаарх гомдол АН-д байнга ирж байгаа аж. Тиймээс тус намаас доорхи мэдэгдлийг гаргаад байна.