богино мэдээ New

НУУЦ: Хөсөр хаягдсан Жамухын шарил

Өнгөрсөн 1981 онд археологич Д.Наваан Сонгинохайрханы Дадарт уулын баруун амнаас алтан бүстэй дайчин шарил олсон юм. Олдворыг анх олсон доктор Д.Наваан алтан бүсийг тухайн үед амьд сэрүүн байсан Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, олноо эрдэмтэн гэж хүндлэгдсэн О.Намнандорж, Ардын зураач Ядамсүрэн нарт үзүүлэхэд “Жамухын бүс” гэсэн ажээ. .

 Тоймч Л.Нарантөгч /www.news.mn/

Өнгөрсөн 1981 онд археологич Д.Наваан Сонгинохайрханы Дадарт уулын баруун амнаас алтан бүстэй дайчин шарил олсон юм. 

Олдворыг анх олсон доктор Д.Наваан алтан бүсийг тухайн үед амьд сэрүүн байсан Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, олноо эрдэмтэн гэж хүндлэгдсэн О.Намнандорж, Ардын зураач Ядамсүрэн нарт үзүүлэхэд “Жамухын бүс” гэсэн ажээ. 

Сүүлд АНУ-ын монголч эрдэмтэн Хангины Гомбожав ч гэсэн “Эргэлзэх хэрэггүй. Жамухын алтан бүс мөн” гэж тайлсан. 

Үнэхээр алтан бүс Жамухын бүс юм бол шарил нь түүнийх мөн үү? Мөн бол одоо хаана хадгалж байгаа вэ? 

Энэ бүх асуултын хариу, түүхийг 'Нууц' нэвтрүүлэг тайлна. 


НУУЦ: ЖАМУХЫН ОНГОНЫ МӨРӨӨР (2-р хэсэг)