Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн сумдын нэгдсэн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хонгор нутгийнхны сар шинийн ээлжит золголт шинийн 14-ний билэгт сайн өдөр АСА циркэд боллоо. Энэ удаагийн золголтыг Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн сумдын нэгдсэн зөвлөлийн дарга Ш.Алтанбагана тэргүүтэй Улаанбаатар хот дахь сумдын нутгийн зөвлөл зохион байгуулав. Золголтод Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарын албаны төлөөлөл, Баянхонгор аймгийн уугуул 20 сумын иргэд, хөдөлмөрчид оролцлоо.
Золголтын хүрээнд Баянхонгор аймгийн гаралтай хүчит 32 бөхийн барилдааныг зохион байгуулав. Мөн МУГЖ Д.Сосорбарам, СТА Баярмагнай, аймгийн ХДТ-ын дуучин, СТА Р.Болортуяа, Оргилсайхан нарын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. Золголтын үеэр Баянхонгор аймгийн есөн алдартныг дотруулж, алдаршууллаа.
Тухайлбал, Баян-Овоо сумын уугуул, Шинжлэх ухааны академич Дуламжавын Батсүрэн хорт хавдрын эсрэг бэлдмэлийн нээлт хийж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 100 сая төгрөгийн эзэн, Шинжлэх ухааны шинэ нээлт шагналыг хүртжээ. Мөн Баян-Овоо сумын уугуул, Монгол Улсын Гавьяат багш Гончигийн Лхахүү, Монгол Улсын Гавьяат багш Гүржавын Цэрэндагва, Эрдэнэцогт сумын уугуул, Гавьяат барилгачин, зөвлөх инженер Доржготовын Мандах, Заг сумын уугуул, СГЗ, уран сийлбэрч, профессор Готовын Цогбаяр, Өлзийт сумын уугуул, дэлхийн шатрын Их мастер Цэгмэдийн Батчулуун, Баянбулаг сумын уугуул, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Бямбын Наваансүрэн, Бууцагаан сумын уугуул, дэд профессор Ойдовсүрэнгийн Отгонтогоо нарын есөн хүнийг алдаршуулав.
О.Отгонтогоо нь 2016 он “Амьтны гаралтай тосноос гарган авсан лаа эмийн суурийн найрлага” шинэ бүтээлийн патент авч үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга, Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн сумдын нэгдсэн зөвлөл хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд нутгийн зөвлөл Баянхонгор аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэж, бодлогын баримт бичиг боловсруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нутгийн зөвлөл нь шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн мэргэд, судлаачид, дэлхийн болон үндэсний зах зээлд өрсөлддөг томоохон компаниудтай холбох, дэмжлэг өгч ажиллах юм.