богино мэдээ New

Орон сууцны үнэ дахин буурлаа

Шинэ орон сууцны нэг м.кв дундаж үнэ нь 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 2,047,000 төгрөг болж, өмнөх сараас 0.15 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 0.01 хувиар өссөн байна..

Сэтгүүлч Д.Цээпил

     Монголбанкнаас Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдүгээр сарын индексийг өнөөдөр /2017.02.14/ зарлалаа. 

Индекс судалгааг Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компани хийжээ.

Судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0,98  болж, суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1,93 хувиар буурсан дүн гарчээ. Харин  өмнөх сараас 2,83 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны нэгдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад 7,18  хувиар буурсан байна.

Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

-ШИНЭ ОРОН СУУЦНЫ үнийн индекс 12,71 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 2,43 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4,65 хувиар буурсан хэвээр байна.

-ХУУЧИН ОРОН СУУЦНЫ үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,02 хувийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,31 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,31 хувиар буурсан үзүүлэлт юм.


ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС /2017 оны 01 сар/

орон сууцны үнийн индексийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4987 орон сууцны мэдээллийг хамруулсан гэдгийг “Тэнхлэг зууч” ХХК-ийн судалгааны албанаас танилцуулав.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ

Шинэ орон сууцны нэг м.кв дундаж үнэ нь 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 2,047,000 төгрөг болж, өмнөх сараас 0.15 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 0.01 хувиар өссөн байна.

Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ  2017 оны нэгдүгээр сарын байдлаар 72,764,000 төгрөг болж өмнөх сараас 1.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар тус тус буурсан байна.

www.news.mn