Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж үндэсний анхны хувийн, өргөн нэврүүлгийн “Шинэ монгол” радио, Улаанбаатар хотын тэргүүлэгч fm 101.7 нээлттэй хаалганы өдөр зохиож байгаа аж. Тус радио сонсогчиддоо редакци, студи, шууд дамжуулалт, мэдээ цацалт, уран бүтээлчдийн багийн болон радио эфирийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцуулж сонсогчиддоо дуртай дууг нь ойр, дотныхондоо зориулах эрх олгож буй юм байна. Мөн азтай сонсогч тодруулж өөрийн дуу хоолойгоор Монгол орон даяар мэндчилгээ дамжуулах боломжийг ч олгож байгааг радиогийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхсайхан онцоллоо.
“Шинэ Монгол” радиогийн хувьд орчин үеийн дэвшилтэд технологи дээр тулгуурлаж өргөн нэвтрүүлгээ Монгол орон даяар болон Азий бүс нутгуудад шууд дамжуулдаг. Өөрийн бие даасан редакци, студитай тус радиогийн хувьд Улаанбаатар хотод 101.7 /япон машинд 81.7 болон зурагтын 2-р сувгаар/, хөдөө орон нутагт DDISH TV-ээр, Эрдэнэт, Дархан хотод 99.1 үелзэл, аймгийн төвүүдэд 104.5, 102.5, 106.3 зэрэг мегагерцийн үелзлээр цацагддаг.
Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс шалгаруулдаг хэвлэл мэдээллийн шилдэг хэрэгслийн 2012, 2013 оны “Монгол Улсын шилдэг радио”, Бест оф монголиа олон нийтийн сонгон шалгаруулалтаар 2014,2015, 2016 онд “Шилдэг радио” болон МСНЭ-ээс орон даяар өргөн нэвтрүүлэгээ цацдаг үндэсний хэмжээний “Анхдагч чөлөөт радио”-оор шалгаруулсан байна.
Түүнчлэн “Шинэ Монгол”-д 2012, 2013, 2014 онуудын Монгол Улсын шилдэг сэтгүүлч 3, “Ган үзэгтэн” 4, СТА Монгол Улсын тэргүүний ардын авьяастан, дэд мастер тус бүр 1 зэрэг шилдэг уран бүтээлчдээс багаа бүрдүүлэн амжилттай ажиллаж байгаа юм.