Сэтгүүлч Н.Уранхолбоо
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдыг улс руугаа нэвтрүүлэхгүй байх зарлигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, Тэрбээр Мексикийн хилийн ойролцоо хана барьж хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Гэвч Мексикийн зүгээс түүний энэхүү зарлигийг эсэргүүцэж буй юм байна. АНУ-ын зүгээс хана барих мөнгийг гаргаж ажиллах хүчээр хангах ч Мексикийн тал эргэн төлөх болзолтой юм. Үүнд Мексикийн ерөнхийлөгч Энрик Пена Ньето эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Энэхүү асуудлын талаар хоёр ерөнхийлөгч удахгүй уулзах аж.