богино мэдээ New

Ч.Амартүвшин: Олдворуудаа хадгалах байртай болчихвол дэлхийд алдартай музейтэй болох боломжтой

2016 оны оны байдлаар архелогийн авран хамгаалах судалгааг нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулсан..
2016 онд 588 дурсгалт шинээр илрүүлэн бүртгэж баримтжуулжээ  

Сэтгүүлч Т.Нэргүй /www.chuhal.mn/

   “Монголын архелоги-2016” эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн 7 хоногт болж өндөрлөсөн билээ. Монголын архелогичид өнгөрсөн онд шинээр нээсэн олдвор, шинэ содон үзмэрүүд талаар Түүх архелогийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Ч.Амартүвшинтэй ярилцлаа.  

-Монголын архелогичид өнгөрсөн онд шинээр нэлээд олон олдвор, шинэ содон үзмэрүүд илрүүлсэн гэсэн. Аль аймгийн нутаг дэвсгэрээс хэчнээн зүйлс илрүүлсэн вэ?

-Өнгөрсөн 2016 оны оны байдлаар архелогийн авран хамгаалах судалгааг нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулсан. Баянхонгор аймаг 10, Говь-Алтай 20, Дорноговь 25, Дундговь аймагт 60, Өвөрхангай аймагт 29, Өмнөговь аймагт 146, Сүхбаатар аймагт 99, Төв аймагт 89, Увс аймагт 12, Улаанбаатар хотод 27, Хэнтий аймгийн нутагт 45 зэрэг нийт 588 дурсгалт шинээр илрүүлэн бүртгэж баримтжуулаад байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд эдгээр дурсгалыг тухайн аж ахуйн нэгж, компани, замын төслүүд авран хамгаалах малтлага судалгаа хийлгэх ёстой. Тэгэхээр бид Соёлын өвийн хуулийн дагуу танай энэ нутаг дэвсгэрт соёлын өвийн дурсгал байна шүү үүнийг хамгаалах ёстой гэсэн зөвлөмжийг аж ахуйн нэгж, компаниудад өгөөд байна. 588 дурсгал дотроо Чулуун зэвсгийн дурсгалт газар 4, хүрлийн үеийн хиргисүүр 55, шоргоолжин булш 2, дөрвөлжин булш 74,  хадны зураг 6, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш зэрэг тоо, төрлөөр нь ангилсан. Хайгуулын судалгаанаас гадна авран хамгаалах судалгаа их чухал. Энэ жил 6 аймгийн 7 суманд 5 удаагийн архелогийн авран хамгаалах малтлага судалгаа явуулсан. Үүний 4 нь автозамын шугамын дагуу, 1 нь уул уурхайн ашиглалтын талбайд хийсэн. Малтлага судалгаанаас Хүрэл зэвсгийн үеийн хиргислүүр 3, дөрвөлжин булш 12, шоргоолжин булш 1, Хүрлийн үеийн булш 21 зэрэг нийт 86 дурсгалыг бид авран хамгааллаа.  

-Олдсон олдворуудаа хаана хадгалж байна вэ. Манайд хадгалах байр сав, нөхцөл боломж хэр байдаг вэ?

 

Бидний хувьд эхний ээлжид олдворуудаа хамгаалах байр савтай болмоор байна. Ингэж хамгаалж чадвал бид алдартай музейтэй болох боломжтой.

-Олдворуудаа хамгаалах, хадгалах байр савны асуудал бидний хувьд маш хэцүү зүйл болж байна. Бид хууль нь байгаа болохоор малтана, шинжлэх ухаан нь байгаа болохоор хайгуул хийж судална. Архелогийн олдворууд алга болдоггүй. Дандаа нэмэгдэж байдаг онцлогтой. Гэтэл манай байр томордоггүй. Одоо Түүх архелогийн хүрээлэнгийн байранд багтахгүй болж байна. Зарим хүмүүс биднийг одоо малтахаа боль олдворуудаа хаана шингээх гээд байгаа гэж ярьдаг. Өнөөдрийн нөхцөл байдал бол архелогичид хайгуулж хийж олдсон олдвороо өрөөндөө хадгалдаг болчихож. Үнэндээ энэ чинь тухайн түүх, соёлын өв, бахархал шүү дээ. Энэхүү бахархлыг бий болгодог хүмүүс нь архелогичид. Бид олдвороо нэг өрөөнөөс нөгөө өрөөнд зөөж зарим нь өөрсдийнхөө суудаг өрөөнд байлгаж байна. Бидний хувьд эхний ээлжид олдворуудаа хамгаалах байр савтай болмоор байна. Ингэж хадгалж чадвал дэлхийд алдартай музейтэй болох боломжтой. Өнөөдөр хүүхэд залуус музей үзнэ гээд хэдэн жил болж байгаа хуучин солигддоггүй, нэмэгддэггүй, шинэчлэгдэггүй зүйлийг үзэж байна. Харин бид хэдэн арван жил үзсэн ч дахин давтагдахгүй олдворуудыг Түүх архелогийн хүрээлэн сан хөмрөгтөө хадгалж байна. 

Монгол Улсын хэмжээнд нийт 70 архелогич бий

-Архелогийн хайгуул судалгааг хэрхэн хийдэг бэ?

-Монгол Улс архелогийн дурсгалт зүйлсээр баялаг орон. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа архелогийн бүх дурсгалыг хараахан бүртгэж баримтжуулаагүй. Автозамын трансын дагуу үйл ажиллагаа явуулж буй компаниуд үйл явуулах газартаа түүх, соёлын дурсгал байгаа эсэхийг хайгуулж судалгаа хийж шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг бидэнд тавьдаг. Үүнийг дагуу бид хайгуулын арга зүйн дагуу хайгуул хийж тогтоож өгнө. Энэ мэтчилэн архелогийн хайгуулж судалгаа хийдэг.

 

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-25 өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Алmанцөгт сумын нутагт хадны оршуулга тоногдлоо гэсэн мэдээллийн дагуу очиж энд авч ирээд байна.

-Одоогоор манай улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нь архелогийн хайгуул судалгаа хийсэн байдаг юм бэ. Энэ талаарх мэдээллийн сан бий юу?

-Соёлын өв архелогийн мэдээллийн сан гэж бий. Энэ мэдээллийн санд тодорхой газруудыг зааж өгсөн байдаг. Тухайлбал, Орхоны хөндий, Туул, Эгийн голын хөдийн зэрэг томоохон голын хөндий, говийн хөндий гэх мэт газрыг зааж өгсөн. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 30 хувьд нь одоогийн байдлаар хайгуул судалгаа, малтлага хийгээд байна. Үлдсэн 70 хувьд нь огт хайгуул судалгаа хийгээгүй байна.

-Яагаад?

-Яагаад гэвэл манай улс асар өргөн уудам нутагтай.Монгол Улсын хэмжээнд нийт 70 архелогич бий. Одоогоос 20 жилийн өмнө 10 архелогич байсан. Тиймээс бидний хувьд энэ их өргөн уудам нутагт хайгуул судалгаа, малтлага хийхэд мэргэжлийн хүний нөөц, мэргэжилтэн боломж бага байна. Нэг үгээр хэлбэл одоо байгаа архелогичид цөөддөг.

-Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд жилийн 4 улирлын алинд хайгуул, малтлага судалгаа хийхэд илүү тохиромжтой байдаг юм бэ?

-Манай улс дулааны улирал ховор болчихсон. Бидний хувьд 5-10 сар хүртэлх хугацаа архелогийн малтлагын оргил үе байдаг. Нутаг дэвсгэрийн бүс, уур амьсгалын нөхцөл байдал, онцлогоос шалтгаалж хайгуул судалгаа хийх цаг хагцаа нь өөр өөр байна. Говийн бүсэд цас сүүлд унадаг, дулаахан байдаг учраас хайгуулын ажил нэлээд сунадаг. Хангай нутагт цас эрт унадаг болохоор хайгуулын ажлыг эрт зогсоодог байх жишээтэй. Үүнээс гадна авран хамгаалах судалгаа хийх зайлшгүй шаардлагатай дуудлага орон нутгаас ирвэл үед цаг хугацаа алдалгүй шуурхай ажиллах тохиолдол байдаг.  

-Архелогичдын хувьд олдсон, олж илрүүлсэн дурсгал бүхэн мэдээж үнэтэй, чухал байх. Өнгөрсөн жил хийсэн малтлага судалгаанаас он цагийн хувь олдсон үнэт дурсгал юу байв?

-Авран хамгаалах судалгааны хувьд бүх олдвор маш үнэтэй. Мөн түүх, соёлын дурсгал гэдэг үүднээс чухал.

-Орон нутгаас түүхийн дурсгал зүйл олдлоо гэсэн мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Бидэнд хамгийн их тусалдаг хүмүүс бол орон нутгийн иргэд. Мөн тухай аймгийн удирдлагууд. Манай аймгийн нутаг дэвсгэрээс ийм зүйл олдлоо ирж судалж, хайгуул судалгаа хийгээд гэсэн албан тоод манай хүрээлэнд нэлээд ирдэг. Үүний дагуу бид шуурхай очиж ажилладаг. Өнгөрсөн арван сард Архангай аймгийн Өндөр-Улаан суманд хадны оршуулга тоногдсон гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу газар дээр нь очиж судалгаа шинжилгээ хийж авран хамгаалах ажил явуулсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-25 өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Алmанцөгт сумын нутагт хадны оршуулга тоногдлоо гэсэн мэдээллийн дагуу очиж энд авч ирээд байна. Энэ мэтчилэн орон нутгаад маш их дуудлага мэдээлэл ирдэг.

-Хааяа түүх, үнэт ховор олдворыг хилээр гаргахыг завдлаа гэсэн бараан мэдээлэл гардаг шүү дээ. Үүнд архелогич хүний хувьд архелогич хүний хувь ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ үзэгдэл архелогич хүний хувьд үзэж, сонсож байгаа хамгийн муухай зүйл гэж би боддог. Ийм хулгайг нэг иргэн хийдэггүй. Үүнийг өөгшүүлж ард нь нэг бүү хэл бүлэг хүн бий. Түүнээс орон нутгийн иргэн хэн ч байдаг юм тэр хүн ядуудаа ганцаарай гэнэт хийхгүй. Хийх боломжгүй. Хамгийн гол нь захиалагч, бэлтгэн нийлүүлэгч, тээвэрлэгч гээд сүлжээ шиг болчихсон.  

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй