Сэтгүүлч Н.Уранхолбоо
Сибирийн хүйтэн агаар нутгийн баруун хойноос ирж байгаа учраас өнөөдрөөс 19-ийг хүртэл цаг агаар муудаж цасаар шуурах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хүйтний эрч -40-45 хэмд хүрэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс, Дархадын хотгор, Хүрэн бэлчирийн хөндийгөөр -40-45 градус хүрч цасаар шуурах мөн Монгол Алтайн өвөр хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35-40 градуст хүрч хүйтрэх төлөвтэй байна. Түүнчлэн тал хээрийн нутгийн -33 градуст хүрч хүйтэрч цаг агаарын нөхцөл байдал хүндрэхийг малчид, тээвэрчид, ард иргэдэд Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгой анхаарууллаа.