богино мэдээ New

100 хувь хөнгөлсөн эмийн жагсаалтыг хүргэж байна

30 гаруй төрлийн эмийг үнэ төлбөргүй авахаар боллоо. Томуу томуу төст өвчин ихдэж байгаатай холбогдуулан тав хүртэлх насны хүүхдүүд 10 нэр төрлийн эмийг ийнхүү 100 хувь хөнгөлөлттэй үнээр авахаар болсон байна. .

     Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийт хүн амын дунд томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбогдуулан тав хүртэлх насны хүүхдүүдэд нэн шаардлагатай эмд хөнгөлөлт үзүүлэх, эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох саналыг гаргаж, өнгөрсөн сарын 28-нд Засгийн газрын хуралдаанаар батлуулсан юм. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 10 нэр төрлийн 30 гаруй эмийн үнийг 100 хувь хөнгөлөх тогтоол гаргасан байна. 

     Дашрамд дурьдахад эмчийн жороор мөн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эмийн сангаас доорхи нэр төрлийн эмүүдийг авч болох аж. 

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

/үнэ-төгрөгөөр/

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх нийлмэл найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

/үнэ-төгрөгөөр/