богино мэдээ New

Цэргийн штабынхан хэвлэл мэдээлэлд хаалттай хандав

татах цэргийн тоо гүйцээгүй нь улмаас оюутнуудыг хүчээр татсан талаар эцэг, эхчүүдээс гомдоллож байв. Тодруулбал, өчигдөр 17:00 цагийн үед Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэрэг татлагын сурвалжлага хийх үеэр Нийслэлийн Баянгол дүүрэгт цэргийн албан хаагч элсүүлэх тоо хүрээгүй, 14 залуу дутаж байв..

2016 оны 10 сарын 24

-Баянгол дүүрэгт цэргийн тоо дутаж, оюутнуудыг хүчээр татжээ-

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Гэхдээ энэ жил зарим дүүргүүдээс татах цэргийн тоо гүйцээгүй нь улмаас оюутнуудыг хүчээр татсан талаар эцэг, эхчүүдээс гомдоллож байв. Тодруулбал, өчигдөр 17:00 цагийн үед Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэрэг татлагын сурвалжлага хийх үеэр Нийслэлийн Баянгол дүүрэгт цэргийн албан хаагч элсүүлэх тоо хүрээгүй, 14 залуу дутаж байв. Нэгэнт ирц хүрээгүй учраас өөр дүүргийн харъяат залуусийг татаж байгаад ар гэрийнхнийх нь зүгээс гомдолтой байсан юм. Энэ талаар болон цэрэг татлагын талаар тус 013 дугаар ангид байрлаж буй цэргийн Штабаас мэдээлэл авах гэсэн боловч Цэргийн штабын дарга нь “Хэвлэл мэдээлэлд ямар ч мэдээлэлгүй өгөхгүй” гэсэн хариултыг үүднийг жижүүр цэргээр хэлүүлжээ.