Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын уургууль, Токио ариаке их сургуулийн хамтарсан хөтөлбөр болох уламжлалт анагаахын засалч шинэ ангид хичээл заахаар манай улсад хүрэлцэн иржээ. Токиогийн Анагаахын Их Сургуулийн Н.Күме, М.Наказава зэрэг багш нар энэ 12-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллах юм байна.
Тэд Японы уламжлалт анагаах ухаан болох Жүдо бариа засал, ахуйн гэмтэл, спорт гэмтэл, үе мөчний архаг эмгэг, гэмтлийн болон гэмтлийн бус эмгэгийн сэргээн засах эмчилгээг бариа засал, сарын боолт, сэргээн засах аргуудаар өргөн хүрээний эмчилгээг ашиглан хийж гүйцэтгэдэг аж. Энэ нь хүний бие махбодын өөрөө эдгэрэх хүчин чадлыг дээд хэмжээнд нь идэвхжүүлдэг анагаах ухааны арга юм байна.
Япон багш нар энэ хугацаанд АШУҮИС-ийн багш, ажилтан, ажилчин, оюутанд нээлттэй хичээл, үнэ төлбөргүй үзлэг зөвлөгөө өгч байгаа. Түүнчлэн Монгол анагаах ухааны клиникийн урилгаар тус клиник эмнэлэг дээр энэ сарын 17-ны бямба гаригт үдээс өмнө 10-13 цаг, үдээс хойш 14-16 цаг хүртэл ажиллаж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгөх талаар тус эмнэлгээс мэдээллээ. Сонирхсон иргэд 95621471 утсаар холбогдож үзлэгийн цагаа захиалах аж.