богино мэдээ New

Ж.Мөнхбат: Хөгжлийн банкны 28 тэрбум төгрөгөөр Ж.Батзандгийн ах байр худалдаж авсан

2011 оны тавдугаар сард төвлөрүүлж байсан их өрийн зарцуулалт тодорхойгүй бөгөөд эргэн төлөлт хийгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдчихээд байгаа..

www.breakingnews.mn

Хөгжлийн банкны санхүүжилтийг 2.2 их наяд төгрөг, 1.7 тэрбум ам.доллар, 32.1 сая евро, 30 тэрбум иенээр буюу дөрвөн төрлийн валютаар нийтдээ 5.6 их наяд төгрөгтэй тэнцэх санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлсэн.

2011 оны тавдугаар сард төвлөрүүлж байсан их өрийн зарцуулалт тодорхойгүй бөгөөд эргэн төлөлт хийгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдчихээд байгаа. Тодруулбал, 2017 онд 1.8 их наяд төгрөг, 2018 онд 1.5 их наяд төгрөг төлөх юм байна.

Ийнхүү хугацаа нь тулчихсан өрийн асуудлыг одоо бол хэрхэн эргэн төлөх талаар хэлэлцэх учиртай. Гэвч өдгөө авсан, аваагүй хэмээн хэрүүлийн алим булаацалдаж байсан улс төрчид хөгжлийн банкны хөрөнгийг хэрхэн үрэн таран хийсэн нь тодорхой болж эхэлж байх шиг байна.

Тодруулбал, өчигдөр болж өнгөрсөн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүн “ОУ-ын стандарт жишигт нийцэж эдийн засагтаа дэм нэмэр болох зорилгоор Хөгжлийн банкийг байгуулсан. Харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан АН-ын үед зорилгынхоо эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн. Хууль зөрчлсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Тэр нь тав зургаан шалгалтын дүнд нотлогдоод ирэхээр, ичсэн хүн, хүн алж, айсан хүн адуу үргээнэ гэгч болж байна. Ардчилсан намын даргын сунгаа эхэлсэн. Түүнд нэрдэвшиж байгаа хүмүүс ямарч хамаагүй сэдвээр улс төр хийж, нийгэмд чанга дуугаар орилы гэж боддог болчихсон юм шиг байгаа юм.

Хоёр хоногийн өмнө Батзандан гишүүн “Хөгжлийн банкны 28 тэрбумаар байр худалдаж авсан асуудлыг тухайн үеийн сангийн сайд шийдсэн байна” гэж хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан. Тус банкны ТУЗ-ын гишүүдийн хуралдаанаас гарсан 52 тоот тогтоолоор 28 тэрбумаар байр худалдан авсан байгаа юм. Энэхүү байрыг авсан хүн нь Ж.Батзандан гишүүны төрсөн ах юм байгаан” хэмээн мэдэгдлээ.