богино мэдээ New

Д.Сосорбарам: АН өнөөдөр улаан социалист нам болсон байна

Ингэж байж сонгодог капитализм бий болно. Хүмүүст боломж олгодог тийм нам л энэ монголд одоо хэрэгтэй байна. .

АН-ын VI Их хуралд МоАХ-ыг төлөөлж үг хэлсэн Д.Сосорбарамын үгийг онцлон хүргэж байна.  

Тэрбээр хурлын үеэр, "Энэ их хурлыг би хувьдаа найман жил хүлээсэн. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн гэж 280 хүн байдаг юм байна. ҮЗХ-ны гишүүд бол даргадаа зусардсан, даргынхаа цүнхийг барьж гүйсэн, даргынхаа түрийвчийг зузаалдаг ийм л нөхдүүд болсон шүү.

Өнөөдөр цоо шинэ нам бий болгох хэрэгтэй байна. Ямар намыг бий болгох вэ. 1996-2000 онд засаг барьж байсан Монголын ардчилсан холбоо шиг. Монголын ардчилсан холбоо энэ үед засаг барьж байхдаа гаалийн татварыг тэглэж, суурь үнийг чөлөөлөхөд монголын эдийн засаг сэв хийтэл босоод ирсэн. Энэ бол том алхам байсан.

Эндээс харахад 1996 оноос 2000 он хүртэл Ардчилсан нам сайн ажилласан гэж харагдаж байна. Харин 2000 оноос хойш дууссан.

Н.Алтанхуяг 2008 онд намын дарга болоод дараа нь ялалт байгуулсан. Ялсан дарга Ерөнхий сайд болсон. Тэр нь зөв байх. Гэхдээ тэр ялалт бол тахир дутуу ялалт байсан юм аа.

www.zuv.mn

     Хэрвээ Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдэх гэж байгаа бол Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл хоёроо татан буулгах хэрэгтэй. Намын зөвлөл гэж бий болгоод хүмүүсийнхээ эрхийг хангадаг сүлжээ үүсгээд ажиллавал хамаагүй хялбар байх болов уу гэж би бодож байна.

Яагаад ҮЗХ-ны гишүүдийг олон болгох гээд байгаа юм бэ. Нөгөө л нэг цүнхээ хүнээр бариулдаг өвчнөөсөө салах хэрэгтэй байна, АН-ын дарга нараа. Одоо та нар зайгаа тавьж өгөх цаг болсон.

Хэрвээ Ардчилсан нам шинэчлэгдэж цоо шинэ улстөрийн хүчин болох гэж байгаа бол татварыг тэглэж, зарим давхардсан татварыг байхгүй болгож, үнийг чөлөөлөх хэрэгтэй. Тэгж байж бизнесийн таатай орчин бүрднэ. Ингэж байж сонгодог капитализм бий болно. Хүмүүст боломж олгодог тийм нам л энэ монголд одоо хэрэгтэй байна. Түүнээс биш МАН шиг коммунист нам, АН шиг социалист нам, МАХН шиг фашист нам хэрэггүй. АН өнөөдөр улаан социалист нам болсон байна” гэв.