богино мэдээ New

УИХ-ын гишүүн Н.Учрал тойрогтоо төслийн уралдаан зарлажээ

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдийн дунд "Аз жаргалтай Сонгинохайрхан" сэдэвт төслийн уралдааныг зарлалаа. .

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдийн дунд "Аз жаргалтай Сонгинохайрхан" сэдэвт төслийн уралдааныг зарлалаа. Энэхүү уралдааны зорилго нь импортын барааг орлож экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх “ШИЛДЭГ ТӨСӨЛ”-үүдийг сонгон шалгаруулан хөрөнгө оруулалтаар дэмжиж ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ нэмэгдүүлэх зорилготой юм. УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхэн шинэ санаа, санаачлагаа энэхүү уралдаанд идэвхтэй ирүүлээрэй" гэв. 


“ШИЛДЭГ ТӨСӨЛ” ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

“ШИЛДЭГ ТӨСӨЛ” хөтөлбөр 2016 оны 12 сарын 01-нээс эхлэн 2017 оны 03 сарын 01 хүртэл 3 үе шаттайгаар зохион байгуулагдана.

НЭГ.ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Энэхүү хөтөлбөрийн зорилго бол импортын барааг орлож экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх “ШИЛДЭГ ТӨСӨЛ”-үүдийг сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжиж ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ нэмэгдүүлэх оршино.

ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны иргэд, аж ахуй нэгж байгууллага, өрхийн үйлдвэрлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдана.

ГУРАВ.ТӨСЛИЙН ЧИГЛЭЛ

-Модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл
-Эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Чулуун бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Бэлэн хувцасны үйлдвэрлэл
- Бэлэг дурсгалын үйлдвэрлэл
- Үндэсний тоглоомын үйлдвэрлэлийн чиглэлээр төслүүдийг хүлээн авна.

ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТУУД

- Чиглэл бүрээс шилдэг нэг төсөл сонгон шалгаруулж нийт 10 шилдэг төсөлд хөрөнгө оруулалт хийж  ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ болгоно.

-“ШИЛДЭГ ТӨСӨЛ” хөтөлбөрийн үйлдвэрлэлт, “ШИЛДЭГ ТӨСЛҮҮДИЙН ҮЙЛДВЭРЛЭЛТ” эхэлнэ.
-“ШИЛДЭГ ТӨСӨЛ” хөтөлбөрийн худалдаа, "ШИЛДЭГ ТӨСӨЛ” хөтөлбөрийн шилдэг шинэ бүтээгдэхүүний нээлтийн худалдаа эхэлнэ.

ТАВ.ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

“ШИЛДЭГ ТӨСӨЛ” хөтөлбөрт ирүүлэх төслүүд дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Үүнд:

Импортын барааг орлох харьцуулсан судалгаатай байх
- Төслийн судалгааны тоо баримт зах зээлийн бодит ханштай нийцэж байх
- Төсөл бүр эдийн засгийн судалгаа, марктенгийн төлөвлөгөөтэй байх

ЗУРГАА.БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

“ШИНЭ ТӨСӨЛ" хөтөлбөрт хамрагдах төслийг 2016.12 сарын 01-нээс 2016 оны 12 сарын 15-ны 16 цаг хүртэл УИХ-ын гишүүн Н.Учралын "БИЕ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР" хүлээн авна.

ДОЛОО.ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

- Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сургалт мэдээллийн төв, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо,

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “ЧИНГИС СООСЭ” ОУИС 07 тоот, "БИЕ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР" Утас:262249, 99059632, 94119470
Цахим шуудан: uchral@parliament.mn

Chuhal.mn