Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 6 дугаар сургуулийн арын талбайд хоккейн талбай шинээр нээгдлээ. Олон улсын стандартад нийцсэн энэхүү талбайг Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан байна. Тус талбай нь 30х60 метрийн хэмжээтэй бөгөөд хоккейн спортоос гадна олон чиглэлээр ашиглаж болно гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. Тодруулбал, уран гулгалт, тэшүүр, шорт-трекийн бэлтгэлийг хийх боломжтой аж. Энэхүү талбайд нэг цаг тоглоход гурван мянган төгрөгийн үнэтэй юм байна.