Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ ”Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногийн сүүлчээр, эсвэл ирэх долоо хоногийн даваа гараг гэхэд гарна. Дүгнэлтийг иргэд, олон түмэндээ ил тод танилцуулна" хэмээн мэдээллээ.
Тэрбээр цааш хэлэхдээ, "Тус ажлын хэсэгт УИХ-ын долоон гишүүн ажиллаж байна. Мөн Монголбанк, Гадаад харилцааны яам, Сангийн яам зэрэг төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг мэргэжлийн түвшинд ажиллаж байна. Дүгнэлтэн дээрээ тулгуурлаж ажлын хэсгээс УИХ-д тогтоолын төсөл оруулна. Одоогоор урьдчилсан байдлаар дүгнэлтээ танилцуулах нь зохимжгүй. Ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлөх гэсэн оролдлого ч гарч байгаа. Монголын асар их баялагийг 27 настай хүүхдэд хууль бусаар шилжүүлэхэд оролцсон бүлэглэл ажлын хэсгийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүй байхыг гуйж байна. “Эрдэнэт”-ийн хувьчлал бүх хууль, дүрэм журмыг зөрчсөн эсэх талаар удахгүй мэдээлнэ” гэв.