Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Эрүүл мэндийн сайдын тушаалаар өчигдөр Хавдар судлалын үндэсний төв болон ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилжээ.
Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэн, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг томилсон байна.
Тэдэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлгэн өгч, тамга тэмдгийг нь гардуулжээ.
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нь:
- 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан,
- 1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч,
- 2008 оноос одоог хүртэл ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллажээ.
ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан нь:
- 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч,
- Үений дурангийн Нийгэмлэгийн захирал,
- Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч,
- Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байна.