Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Дорнод аймагт үйл ажиллагаа эрхэлдэг газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг компанийн туслан гүйцэтгэгч Зөв боломж компанийн ажилчид хордсон байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар тус компанийн ажилчид Метолин гэх нефьт боловсруулахад ашигладаг химийн бодисонд хордсон байж магадгүй аж. Уг бодисонд 23 хүн хордсноос дөрөв нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна. Одоогийн байдлаар таван хүн эрчимт эмчилгээний тасагт, долоон хүн эмнэлгийн хяналтад, долоон хүн гэртээ хяналтад орж эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Харин хэргийн газар ажиллаж буй хууль хяналтын байгууллагынхан “Хүмүүс агуулахаасаа шингэн зүйл зохих зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн нь ийнхүү аминд нь хүрсэн бололтой. Одоогоор Улсын комиссын Шуурхай ажлын хэсэг, Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд хэргийн газар онц байдал зарлан ажиллаж байгаа аж.