Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Эрх баригч намын зүгээс оюутан бүрт сургалтын төлбөрийн зээл олгохоо мэдэгдсэн. Тэгвэл уг ажлын бэлтгэл хангагдаж олгогдоход бэлэн болжээ. Тодруулбал, энэ долоо хоногоос эхлэн арилжааны банкуудаар сургалтын төлбөрийн зээлийг олгоно хэмээн салбарын сайд мэдэгдлээ. Түүнчлэн 2016-2017 оны хичээлийн жилд 74 мянган оюутанд тус зээлд хамрагдана гэсэн судалгааг гаргажээ. Оюутны зээлд хамрагдахын тулд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сургалтын төлбөрийн зээлд хамрагдах оюутнууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх
-Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх
-Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх