Сэтгүүлч Б.Эрдэнэ
Рэкетчид гэхээр гэхээр булиа биетэй, хулигаан залуусын дүр төрх танд бууж байгаа биз. Тэгвэл том биетэй булиа залуус гэлтгүй дэгжин, хөөрхөн охид ч рэкет хийж чаддагийг харуулсан инээдэм, адал явдлын “Рэкет” уран сайхны кино Гэгээнтэн кино театрт нээлтээ хийлээ.
Дөнгөж их сургуулиа төгсөөд буй найз охид хүнд хулгайлагдаж, хаалганд цоожлогдсоноор кино эхлэх бөгөөд санамсаргүй, саваагүй үйлдлийнхээ хариу төлөөсөнд дараалсан “рекэт” төлөвлөгөө боловсруулж, санаанд оромгүй адал явдлыг туулна.
“Бондоолой фильм”, “Оранж энтертайнмент”-ийн хамтын бүтээл "Рэкет" уран сайхны киноны найруулагч, зохиолч, зураглаачаар Ц.Золжаргал ажилласан бол продюссераар Б.Тайшир ажиллаж өнөөдөр ийнхүү үзэгчдийн хүртээл болгож байна.
Гол дүрд залуу жүжигчин Б.Мишээл, Э.Урангоо, Т.Бадамжав, О.Цэнгэл, Ц.Аззаяа нар тоглосон бөгөөд туслах дүрүүдэд МУАЖ Ж.Лхамхүү, “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Ц.Мөнх-Од, “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерийн эзэн Ц.Мөнхсайхан зэрэг уран бүтээлчид ажиллажээ.
Найруулагч, зохиолч Ц.Золжаргал: “Single ladies”-ийг хийсний дараа 5 залуу эмэгтэй гол дүртэй адал явдалт инээдмийн уран сайхны кино хийвэл ямар вэ гэдэг санаа орж ирээд киногоо бүтээлээ. Рэкет гээд нэр нь ч их шинэлэг. Нэлээд сайн бодож, боловсруулж байж хийсэн уран бүтээл. Маш сайн уран бүтээлчид, маш сайн баг хамт олонтой ажилласан болохоор амжилттай сайхан дуусгаж чадсан.
Продюссер Б.Тайшир: “Бондоолой фильм”, “Оранж энтертайнмет” хамтраад “Рэкет” уран сайхны киноны ажилд дөрвөн сарын хугацаанд ажиллаад өнөөдөр та бүхэндээ толилуулахад бэлэн боллоо. Найруулагч, гол дүрийн жүжигчид, тьуслах дүрийн жүжигчид, энэ киноны ард байгаа хүн бүр өнөөдөр маш их догдлолтой байна. Хамтдаа киногоо үзээд, хамтдаа шүүгээд үзэгч олон сэтгэгдлээ илэрхийлэх байх.
Б.Мишээл: Ээж болсны дараах анхны уран бүтээл минь Рэкет кино байлаа. Хүүхдээ 5 сартай байхад, киноныхоо ажилд орсон. Кинондоо тоглохдоо зүүдэлж ч байгаагүй юмаа их хийсэн. Траншейн дотор орсон гэд олон үзэгдлүүд байгаа. Киноны туршид гол дүрийн охид маань шороотой, хумсандаа хиртэй тийм байдалтай. Ер нь бол сампирчихсан гэж ярьдаг шдээ. Яг тийм төрх л хүлээж байгаа даа.
Э.Урангоо: Киноны хувьд гол дүрд тоглосон дөрөв дэх ураан бүтээл боллоо. Чадварлаг мэргэжлийн жүжигчидтэй хамтран тоглосон учраас олон зүйл суралцаад, даваад гарлаа. Амьдрал дээрх Урангаагооос их өөр, рок сонсдог, эршүүд, дүр байлаа. Эхэн үедээ дүрээ бүтээх хэцүү байсан ч рок хөгжим сонсох гэх мэтээр алхмуудыг хийгээд сүүлдээ дүрдээ бүүр орчихсон байсан.
Т.Бадамжав: Би өөрөө эмоци продакшний залуу жүжигчин байгаа. Уран бүтээлийн хувьд дөрөв дэх уран бүтээл боллоо. Дүрээ бүтээхийн тулд 10 кг жин нэмээд, үсээ тайруулаад өөртөө их өөрчлөлт хийсэн. Монголд 5 эмэгтэй гол дүртэй кино өмнө нь бүтээгдэж байгаагүй гэдгээрээ онцлогтой.
Сэргэлэн цовоо, саваагүй сахилгагүй охидын санаанд оромгүй адал явдлыг “Рэкет” киноноос үзэхийг уриалж байна.
www.time.mn