Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас нийслэлийн хэмжээний автозамуудад хальтиргаа гулгаа ихсээд байгаа. Нийслэлээс нөөцөлсөн давсны хэмжээ багассан учраас хангалттай хэмжээнд цацаж чадахгүй байгааг холбогдох албаныхан мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны ээлжилт шуурхай зөвлөгөөнөөр дараах арга хэмжээг авахыг Нийслэлийн Засаг дарга Су. Батболд үүрэгдлээ. Тодруулбал, Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна. Мөн хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах, цэвэрлэгээнд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ долоон хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэг болголоо.