Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Сүүлийн хэд хоног дараалан орсон цас дагтаршснаас хотын гудамж, талбайд хальтиргаа ихэсчээ.
Хуулиар иргэд хувийн байгууллагын орчимд 50 метрийн дотор унасан бол фото болон видеогоор баримтжуулж, тухайн сум, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид хандах боломжтой юм.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд унаж бэртсэн бол гомдлоо нутгийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байцаагчид хандах боломжтой аж.
Мэргэжлийн хяналтын байцаагч иргэний гомдлыг Иргэний хуулийн 505,1 болон Хог хаягдлын тухай хуулийн 24,1 дэх заалтыг үндэслэн гарсан зардлуудыг нөхөн олгох юм байна.