Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Тайваньчууд манай улсаас их хэмжээний чацаргана худалдан авах санал ирүүлсэн байна. ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн Тайванийн дэд сайдтай уулзах үеэр дээрх саналыг тавьжээ. Түүнчлэн 2017 онд чацарганы тариалалт, экспортын асуудлаар олон улсын хурлыг Монголд зохион байгуулах хүсэл гадны байгууллагаас ирүүлсэн аж.
Тус улсаас худалдан авах хэмжээ манай чацарганы нийт ургацаас давсан учраас ирэх дөрвөн жилд ХХААХҮЯ “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Энэхүү хөтөлбөр нь ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар ханган, орлоготой болгох боломжийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл, хөтөлбөрүүдэд чацаргана тариалалтыг онцгойлон дэмжихэд чиглэгдэх юм байна.